Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨВ БАНК ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛХАД 82.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГЛӨӨ

Монголбанкнаас жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэхийн зэрэгцээ хил дээрх өртгийн ханшаас  хамаарах нөлөөллийг бууруулж, жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран 2012.10.26-ны өдрөөс хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү дэд хөтөлбөрийн долоо дахь транчаар “ХААН” банкаар дамжуулан “Сод монгол” ХХК-д жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай  5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр шилжүүллээ. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны  дагуу Монголбанк нь  ХААН банкаар дамжуулан “Сод монгол” ХХК-д нийт 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг  хоёр сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь буурууллаа. Ийнхүү зээлийн шугамын болон санхүүгийн үүсмэл хэрэгслийн гэрээгээ  оролцогч банкуудтай байгуулсан хэрэгжүүлэгч таван компани нь нийтдээ 82.2 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг ашиглаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан