Ертөнц дээрх хамгийн үнэт зүйл бол мэдээж хүний амь нас. Гэхдээ 10 оронтой тооноос давсан үнэт зүйлс устсан аймшигт ослууд дэлхий дээр цөөнгүй болжээ. Өнгөрсөн болоод энэ зуунд тохиосон хамгийн их хохиролтой 10 осол юу байв.
10.Хамгийн аймшигт бас маш их гарз амссан осол бол “ Титаник” хөлгийн сүйрэл. Одоогийн ханшаар тооцож үзвэл зөвхөн тус хөлгийг бүтээхэд 150 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Гэхдээ юугаар ч үнэлж баршгүй олон мянган хүний амь нас сүйдсэн билээ.
9.2004 оны наймдугаар сарын 26. Дүүрэн бензинтэй цистерн гүүрэн дээгүүр явж байхдаа шатаж, гүүр нураасан. Тэрхүү гүүрийг ахин сэргээн засварлахад 358 сая ам.доллар зарцуулжээ.
8.2008 оны есдүгээр сарын 12. Калифорнид хоёр галт тэрэг мөргөлдөж 25 хүн нас барсан. MetroLink компани 500 сая ам.долларын хохирол амсчээ. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоход маш их мөнгө зарцуулсан байна.
7.Бөмбөгдөгч В-2 онгоц 2008 оны хоёрдугаар сарын 23-нд далайн давалгаанд цохиулан сүйрчээ. АНУ энэ онгоц сүйрснээр 1.4 тэрбум ам.долларын гэнэтийн хохирол амссан байна.
6.Нефть тээгч Exxon Valdez хөлөг онгоц хэдийгээр тийм том байгаагүй ч байгаль экологид маш их хохирол учруулжээ. Далайд сүйрсэн нефть тээгчийн уршгаар ус бохирдон энд тэнгүй тосон толбо тогжээ. Үүнийг цэвэрлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
5.Аймшигт ослын нэгэнд зүй ёсоор тооцогдох энэхүү ослын улмаас 3.4 тэрбум ам.долларын хохирол амссан юм. Нефть соруулах цамхаг дэлбэрч 167 хүний алтан амийг авч одсон юм.
4.1986 оны нэгдүгээр сарын 28. Сансрын хөлөг “Челенджер” хөөрөөд 73 секундын дараа дэлбэрсэн юм. Энэхүү хөлөг 5.5 тэрбум ам.долларын үнэтэй байлаа.
3.2002 оны арваннэгдүгээр сарын 13. Нефть тээвэрлэгч хөлөг онгоц Prestige сүйрч 77000 тонн нефть тэнгист урсгасан юм. Нефтийг цэвэрлэхэд 12 тэрбум ам.доллар зарцуулжээ.
2.2003 оны хоёрдугаар сарын 1. Сансрын хөлөг “Колумби” сүйрчээ. Үүний улмаас америкчууд 13 тэрбум ам.долларын гарз амсав.
1.1986 оны дөрөвдүгээр сарын 26. Хүн төрөлхтөний түүхэнд тохиосон хамгийн гамшигт осол. Чернобылийн атомын цахилгаан станцын дөрвөн реактор сүйрч, олон хүний амьдрал орвонгоороо эргэсэн төдийгүй 200 тэрбум ам.долларын санхүүгийн хохирол учирчээ.