Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХОВОР БАЙХ ТУСАМ НАНДИН...


Ямар ч үйлдвэрлэгч бүтээг­дэхүүнээ талх шиг зарагддаг болгохыг мөрөөддөг. Талх шиг гүйлгээтэй бараа байхын тулд гурван шаардлага хангах хэрэгтэй. Боломжийн үнэ, гарцаагүй хэрэгцээ ба хярамцаг чанар гэсэн гурван шаардлага. Иймдээ ч үйлдвэрлэгч болгон барааныхаа чанарыг онц унагалгүйгээр үнийг хямдруулах арга хэмжээ авч гарцаагүй хэрэгцээ болгохын тулд өдөр шөнөгүй рекламаар бөмбөгддөг. Үр дүнд нь барааны борлуулалт тэнгэрт хадна. Гэвч хүн гэдэг уйдамтгай амьтан болохоор нэгэн хэвийн, хямд юм хэрэглэсээр залхаж содон, чамин зүйл хайж эхэлдэг. Чамин зүйл хайж байгаа хүмүүс нь мөнгөтэй. Үүнийг нь далимдуулаад баяжсан хүн цөөнгүй . Наад зах нь сүүлийн жилүүдэд манай оронд огцом моодонд орж байгаа кофе. Үдийн цайгаар кофе уудаггүй ажилтан байна уу. Тэгвэл  цаана чинь мундаг сайхан кофе байна гэнэ ээ. Содон зүйл хэрэглэж, “ориг” болох нь хүмүүсийн мөрөөддөг зүйл болсон аж.
Тайландад 20 ширхэг заан байна гэнэ. Тайландын ногоон толгодод бэлчсэн эдгээр заанд кофений үр хаяж өгдөгт хэргийн гол нь оршино.Зааны гэдсээр дамжин гарсан кофений үр хосгүй амт, чанартай болдог юм байх аа. “Associated Press” агентлаг энэ тухай бичсэн байна.

Энэ агентлагийн сэтгүүлч­дийг бичсэнээр зааны хо­­доодонд боловсроод гар­сан кофе кило нь 1100 ам.доллар. Хөрсний үнэр,  зөө­лөн амт нь зааны өтгөнөөс гаргаж ирсэн кофений үрийн онцлог аж.  “Black Ivory” нэртэй энэ кофег уух гэж дэлхийн хамгийн баян, хамгийн нэртэй хүмүүс ирдэг юм байна. “Associated Press “ агентлагийн сэтгүүлчид бичсэн гэдгийг онцолъё. Эмиратын Абу-Даби хотноо ийм кофений нэг аягын үнэ нь 50 ам.доллар. Яагаад заавал заан гэж гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Нохой, хонь, үхэр байгаа шүү дээ.

Тэгвэл “Black Ivory” брэндийг бий болгогч нар ийм тайлбар хийжээ. “Заан кофе идэхээр ходоодны хүчил нь цээж хорсгодог уургийг задалдаг. Ийм болохоор үр дүнд нь маш зөөлөн ундаа үүсдэг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл заан удаан чанагчийн үүргийг гүйцэтгэдэг .Зааны ходоодонд орсон кофений үр 15-30 цаг боловсордог. Ийм өндөр үнэтэй заануудыг маллаж байгаа хамгаалагч Жон Робертс нь “Би эхлээд заанууд кофенд дасчих вий дээ гэж бодсон ” гэжээ.

Тэгээд заануудын эрүүл мэндэд аюул учрахгүй байгааг хараад бүрэн зөвшөөрсөн аж. Зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр манайхаас хавьгүй дээр байдаг болохоор  заануудад кофений үр идүүлэхийг зөвшөөрчээ. Нэг кг “Black Ivory” гаргаж авахын тулд заан 33 кг кофений үр идэх хэрэгтэй болдог юм байна.
Заан бие зассаны дараа зааны малчдын эхнэрүүд өтгөн дундаас уйгагүй эрэл хайгуул хийн кофений үрийг олдог .

Ууж үзсэн хүмүүсийн  сэтгэгдэл ийм.  31 настай Райан Нельсон ”Би аймаар муухай юм байх гэж бодож байсан. Гэтэл үнэхээр өөр зүйл байлаа. Энэ кофенд тодорхойлоход хэцүү нэг тийм зүйл байна” гэжээ.

Дашрамд сонирхуулахад үнэтэй кофе бас байдаг юм байна. Тэр нь лювак гэсэн нэртэй. Лювак гэдэг нь мустанг гэдэг нэгэн төрлийн жижиг сүүн тэжээлтний нэр. Тэр нь кофений модны үрийг идээд үрийг бүрхэж байгаа зөөлөн хэсгийг нь боловсруулаад үлдэснийг нь шингээлгүй ялгадсаараа гаргадаг. Ингэж амьтны ходоодоор орж ялгадсаар нь гарч ирсэн кофений 500 грамм нь 600 ам.доллар хүрдэг.

Манайх яагаад ингэж болохгүй гэж. Мазаалайн боловсруулсан кофе гэвэл бүр ч үнэд хүрэхгүй гэж үү. Тэр тусам заан ховор бил үү эсвэл мазаалай ховор билүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан