Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ертөнцийн төгсгөлийн тухай хамгийн алдартай цуу яриа, таамаглалууд


Ертөнцийн төгсгөлийн тухай гутранги үзэлтнүүд мөнхөд л ярьж ирсэн юм байна.  Зарим нь бүр бараг л дэлхий дахиныг үймүүлж байсан гэдэг. Зарим нь ч яахав бидний хэлдгээр орон нутгийн чанартай байж. Хамгийн анхны ийм таамаглал, зөн манай эриний 33 онд гарсан гэж тэмдэглэгдсэн байдаг юм байна. За тэгээд л ер нь жил бүр л ийм яриа газар газарт гарч байжээ. Тэднээс хамгийн алдартай, сонирхолтойнууд нь.....

1412 он. Манай гариг ердөө л 7000 жилийн настай, тэр нь энэ онд тохиож байна гэсэн яриа гарсан байдаг.

1814 оны аравдугаар сарын 19. Зөнч Иоанна Сауткотт гэгч ертөнцийн төгсгөл энэ өдөр тохионо, тэгээд хоёр дахь шинэ эрин эхэлнэ гэж яриа гаргасан.

1919 оны арванхоёрдугаар сарын 17. Зургаан том эрхсийн давхцал, жагсаал болж наран дээрх дэлбэрэлт дэлхийг шатаана гэж америкийн од эрхэс судлаач Альберт Порта таамагласан байдаг.

1999 он. Энэ оныг бас л ертөнцийн төгсгөл болно гэж янз бүрийн шашны төлөөлөгчид нэгэн дуугаар хэлж байсан. Тэд янз бүрийн сүүлт од, сансрын биет манай дэлхий дээр унана. Эсвэл цөмийн дайн болно гэцгээсэн. Михаил Шевченко гэгч бол харин бусдаасаа огт өөр, манай дэлхий маш их өөрчлөлтөд орж амьд амьтан бүгд үхэж устана, харин дөрвөн жилийн дараа эргэж хэвдээ орон шинэ амьдрал сэргэнэ гэж байсан байна.

2000 он. Ертөнцийн төгсгөлийн тухай бас нэг баялаг сэдэв гарч ирсэн жил. Бас л хаа сайгүй ертөнцийн төгсгөлийг хүлээж байлаа. Бараг л өөр хоорондоо ялгаагүй 30 гаруй  зөн таамаг гарч байсан. Энд бүх дэлхийн дайн, сансрын биет унана, Христийн эсрэг үйл явдал, хүн төрөлхтнийг хамарсан байгалийн маш  том сүйрэл гэсэн ярианууд байлаа.

2001 он. Америкийн нэг “эрдэмтэн” ертөнцийн төгсгөл нь манай дэлхий нарны аймгийн “Хар нүхэнд” орсноор болно гэсэн байдаг.

2003 он. Америкийн одон оронч Жейн Диксон манай дэлхий хэсэг хэсэг болон хуваагдаж сүйрнэ гэсэн яриа гаргасан.

2006 он. Манай дэлхий Икар гэдэг гаригтай мөргөлдөж сүйрнэ гэсэн яриа гарсан.
06.06.2006. Гурван ширхэг зургаа давхцаж буюу муу ёрын тоо тохиосноос манай дэлхий сөнөнө гэсэн яриа.

2007 оны хавар. Ертөнцийн төгсгөлийн тухай өнөөдрийнхөөс өмнөх хамгийн сүүлчийн таамаг яриа. ХХ зууны төгсгөлөөр Нибиру гэдэг гариг нисч ирнэ. АНУ-ын Невада мужид цөмийн зэвсгийн  дэлбэрэлт болж манай гаригийн ихэнх хэсгийг элс бүрхэнэ гэсэн байдаг.

Ингээд л тоочоод байвал жил бүр л манай дэлхийн төгсгөлийн тухай элдэв таамаг үргэлижл байдаг иатлаа нэг нь ч үнэн байгаагүй өнөө хүрсэн байдаг. Ертөнцийн төгсгөлийн тухай хамгийн энэрэнгүй таамаг яриа нь таван тэрбум жилийн дараа манай дэлхий дуусна гэсэн яриа байдаг. Ер нь элдэв яриа таамагт итгэснээс юм бүхнийг өөдрөгөөр төсөөлж байх нь л хамгийн зөв болов уу даа.

0 Сэтгэгдэл
юу ч болсон дүүрсэн яаж ч чадахгүй өнгөрнө
за энэ өдөр ойртсоор л байна даа хэрэв зүгээр өнгөрвөл худалч хүмүүс ч нүүр хийх газаргүй болох байх даа кккк
ха ха одоо ч энэ цуурхал болоод л өнгөрнө дөө
kue neeree
Хамгийн их уншсан