Румын улсын физикч, газар дэлхийн эрчим хүч судлаач эрдэмтэн Анку Динкэ энэ арванхоёрдугаар сарын 21-нд “Ертөнцийн мөхөл гэдэгтэй гэр бүлийнхэнхээ хүрээнд хамгийн сайхан зүйл болгоод тэмдэглэчих” гэж санал болгож байна.
Тэр эрдэмтэн румыны нэг хэвлэлд майяачуудын хуанлийн талаар яриа өгөхдөө ингэж хэлжээ. Тэр “Ертөнцийн төгсгөл” болно гэсэн ярианы тайлал 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд тохионо. Энэ өдөр газар дэлхийн давтамж 12,8 герц болох юм. Тэгэхээр энэ өдөр гэр бүлээрээ цугларч манай нарны аймгийн шинэчлэлийн хамгийн сайхан өдрийг угтах хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Тэр бас “Яахав энэ өдөр манай гаригийн давтамж нэмэгдэх учраас цаг агаарын өөрчлөлт болж зарим хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох юм” гэсэн байна. Физикч Анку Динкэ 2011 онд биолазерийн судалгаагаар төрийн дээд шагнал авч байсан юм.