Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ертөнцийн төгсгөл ойртож байна, гэхдээ болохгүй

Ертөнцийн төгсгөл болно гээд байгаа 12 дугаар сарын 21 ойртсоор байна. Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард эх орон нэгтнүүддээ хандаж,  болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахыг уриалжээ. Энэ бол наргиан байж болох ч зөвхөн австралид ч биш дэлхий даяараа олон хүн майяачуудын таамаглал, хуанлид итгэж, зарим нь эргэлзэж байгаа юм.

Польшийн Super Express сонин өөрийнхөө сайтаар ертөнцийн төгсгөл болох эсэх асуудлаар санал асуулга явуулж эхлэхэд өдөрт л 120 мянган хүн хандаж саналаа бичиж байгаа гэнэ.“Польшиуд гутрангуй сэтгэлтэй хүмүүс, тэдний олонхи нь ертөнцийн төгсгөл болоосой гэж бодож байгаа ч байж мэднэ” гэж сонины ерөнхий редактор Радек Малиновский хэлжээ. Тэр “Бид сайтынхаа асуултыг “Ертөнцийн төгсгөл болоосой гэж хүсч байна уу”, “Үүнээс айж байна уу” гэж гаргасан. Гэтэл олон хүн “айж байна” гэсэн байхад “Ертөнцийн төгсгөл болоосой гэж хүсч байна уу” гэсэн асуултад бас “тийм ээ хүсч байна” гэж хариулсан хүн олон байна.

Ийм гутранги үзэл ганцхан польшид ч биш манай гаригийн олон орны иргэдийг хоёр талд хуваагаад байгаа юм. Зарим улс оронд арванхоёрдугаар сарын 21-нийг угтан бэлтгэж газар дор орогнох байр, хоол хүнс, нөөшилсөн мах,  гэрэл чийдэн бэлтгэж байна. Баячууд газар дор нуувч, зайлшгүй хэрэгцээт  хоол хүнс, тэр бүү хэл бильярд зэрэг тоглоом зэргийг бэлтгэж байгаа гэнэ.

Зарим ашигч нь бүр хүмүүсийг тайвшруулах гэж байгаа ч юм шиг үйлдэл гаргаж байгаа гэнэ. Украйны нэг интернет худалдааныхан там, диваажинд хүрэх хямдралтай билет, ертөнцийн төгсгөлтэй учрахад шаардлагатай эм, хүнс, саван, олс зэрэг бүхий  цуглуулга худалдаалж эхэлсэн байна. Мексикт ч бас ийм зүйл худалдаанд гарсан тухай мэдээлж байна.
Ер нь хүмүүс янз янзаар л хүлээн авч байгаа юм. Үүнд итгэхгүй байгаа хэсэг нь болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүний сэтгэхүйгээр тоглож байна гэж байна.

“Хүний  амьдралын өнгөрсөн, одоо ирээдүй гэдэг бүхий л цаг үеийн хамгийн чухал сэдэв. Ертөнцийн төгсгөл гэж яриад л байна. Яг хэзээ тохиохыг бид мэдэж чадахгүй, харин хэзээ облохыг нь тогтоох нь бидний зорилго байх ёстой. Тодорхойгүй нэг л цагт тулгарна. Тэгэхээр амьдралынхаа шинэ үетэй, өөр ертөнцөд учрахын тулд сайн сайхан зүйл хийсэн ёстой нөгөө хэлэх үгтэй байж л угтах хэрэгтэй. Энэ ертөнцийн төгсгөлийн дараа бид түүний залгамжлагчтай нь учирна шүү дээ” гэж Болгарын Пловдив хотын сүмийн шашны шинжээч, багш Петр Граматиков хэлсэн байна.

“Ертөнцийн төгсгөл болохгүй” гэдэг номын зохиогч сэтгүүлч Алан Сиру “Энэ түүх бол манай гариг шиг хуучин зүйл. Ертөнцийн төгсгөлийн тухай  бүхий л цаг үед мөнх ярьсаар ирсэн. 2012 оны 12 дугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэдэг нь үнэн хэрэгтээ Ромын эзэнт гүрний уналтаас хойшхи 183 дахь ийм яриа  домог. Гагцхүү өнөөгийн энэ яриа нь дэлхий дахин хил хязгааргүй болчихсон, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй үед тохиож байгаа анхны яриа гэдгээрээ л ялгаатай юм” гэсэн байна.

Майяачуудын хуанлийг таван хуруу шигээ судалсан эрдэмтэн судлаачид болохоор хүмүүсийг тайвшруулахыг оролдож байна.
“Ертөнцийн төгсгөл болно гэсэн энэ яриа бол боловсрол тааруу хүмүүсийн мөнгийг л саах гэсэн нэг оролдлого. Үүнийг онол гэж болохгүй, яагаад гэвэл шинжлэх ухааны онол, дүгнэлт чинь тодорхой судалгаан дээр үндэслэдэг зүйл. Майяагийн хуанлид  ертөнцийн төгсгөлийн тухай ямар ч үг өгүүлбэр таамаглал байхгүй. Тэд өөрсдийн чулуун хавтан дээр сарны хөдөлгөөнд тулгуурласан цаг тоолол үлдээсэн нь үнэн. Гэхдээ тэнд ертөнцийн төгсгөлийн тухай ямар ч бичээс байхгүй” гэж Кнорозовын нэрэмжит Майяагийн түх, соёл мудлалын төвийн захирал Галина Ершова мэдэгджээ.

Эрдэмтдийн энэ үгийг төр засгийн томцуул ч баталж байгаа  юм. “Майяачуудын бичээсийг тайлж уншсан оросын их эрдэмтэн Юрий Кнорозов бол нэртэй хүн. Майяачуудын хэл, тэдний соёл бол дэлхий дахины соёл түүхийн асар их өв. Үнэн хэрэгтээ майяагийн хуанлиар ертөнцийн төгсгөл болохгүй, харин шинэ эрин эхэлнэ” гэж Мексикийн Аялал жуулчлалын сайд Глория Гевара Мансо хэлсэн байна. 

Ертөнцийн төгсгөл болно гэдэг цуу яриа гарч байсан нь нэг биш. Ийм түүхүүдийг олон орны сэтгүүлчдийн сургуулиудад судалдаг. 1938 онд америкийн CBS радиогоор нэвтрүүлсэн Герберт Уэлсийн “Гаригуудын дайн” гэдэг роман байна. Ангараг гаригийнхан манай дэлхий рүү дайрах нь гэдэгт тэр үеийн  зургаан сая сонсогч итгэчихсэн байсан. Айлууд байшингийнхаа доор нууц хонгил бэлтгэж, хүнс эд зүйл цуглуулан, харь гаригийнхнаас эх орноо хамгалаахад төр засагтаа туслах гэсэн хүмүүс өөрсдөө зэвсэглэн цагдаагийн газарт очицгоож байсан явдал бий.

АНУ-ын Техаст 1993 онд бас шашны “Давидын удам”  салбарынхан Ертөнцийн төгсгөл болно гэж шуугьсан нь эмгэнэлээр дууссан. Ертөнцийн төгсгөлийг хүлээн  нэг фермд хоргодсон 130 гаруй сүсэгтнийг холбооны засгийн газар, хууль сахиулагчид  хоёр сарын турш ятгаад эцэст нь дайрч орохоос аргагүй болсон. Харамсалтай нь түймэр гарч хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн  76 хүн амь алдсан байна. Энэ эмгэнэлт явдлыг телевизээр шууд дамжуулж сая сая хүмүүс үзсэн билээ.

Тэгэхээр ертөнцийн төгсгөл гэдэг яриа нь байсхийгээд л тохиож байдаг, хэсэг шуугьж байгаад намддаг цуу яриа юм гэж олон эрдэмтэн судлаач хэлж байна.

0 Сэтгэгдэл
huanli l duuch baigaa shuu dee humuusee teneg yumand buu itge
Хамгийн их уншсан