Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цаасан хэвлэл vs онлайн сонины тулаан

Оросын алдарт “Москва нулимсанд дургүй” кинонд телевизийн оператор залуу шинэхэн танилцсан бүсгүйдээ сайрхан “Телевиз гэж гайхамшигтай эд гарч ирсэн болохоор сонин сэтгүүл мөдхөн устаж үгүй болно” хэмээн их л бахдалтайгаар ярьдаг сан. Нээрэн л телевиз гэдэг дөрвөлжин хайрцаг үзэгчдийг байлдан дагуулж, аль “эртний” сонин сэтгүүл үеэ өнгөрөөсөн гэж бодож байсан цаг бий.  Гэвч И.Гутенбергээс эхтэй хэвлэлийн түүх гэдэг тийм ч хялбар балартан унах зүйл биш гэдгийг бид бэлхнээ харсан. 400 жилийн арвин баялаг түүхтэй хэвлэлийн салбар  харин одоо л  жинхэнэ шинэ эрин, их эргэлтийн өмнө ирчихээд байх шиг.
Бид өнөөдөр “Цаасан хэвлэл vs Онлайн сонин” хэмээх ширүүн тулааны гэрчүүд болоод байна. Телевиз радиотой хэдэн арван жил ана мана өрсөлдөн, зэрэгцэн оршин тогтносон хэрнээ сонин хэвлэл өнөөдөр интернэтийн өмнө хүчин мөхөсдөхөд хүрээд байна. 2008 оны эцсээр эхэлсэн санхүүгийн хямрал үүнд бүр ташуур өгч, угаасаа хатуу өрсөлдөөнд ядарч туйлдаад байсан олон арван сонины газрыг хаалгаа барихад хүргэсэн билээ. Хямралд нэрвэгдсэн пүүс компаниуд зар сурталчилгаагаа татаж, ар гэрийнх нь амьдрал хэцүүдсэн уншигчид сониноо захиалахаа больсон нь хэвлэлийнхэнд хүнд цохилт болсон юм. Тэр дундаа орлогынхоо 50 гаруй хувийг борлуулалт, захиалгаас олдог Английн сонинууд уншигчдынх нь тоо цөөрснөөр хүнд байдалд орсон бол орлогынхоо 87 хувийг зар сурталчилгаанаас олдог Америкийн сонинууд зар сурталчилгааны захиалга буурснаар томоохон алдагдал үүрсэн юм. Угаас сонин хэвлэл орлогынхоо 70-80 хувийг зар сурталчилгаанаас олдог. Гэтэл мөнгөний гол эх үүсвэр нь хаагдчихаар дампуурлаа зарлахаас аргагүйд хүрсэн сонин хэвлэл хэдэн арваараа байна. “The New York Times” сонин гэхэд хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгаа хэдэн хувиар бууруулж, “The Times” сонин өөрийн эзэмшлийн “Boston Globe”-ийг зарахад хүрсэн юм. Нэгэн цагт хэвлэл мэдээллийн салбарыг “алтаар цутгадаг гол” хэмээн хэлж байсан хэвлэлийн магнат, Руперт Мурдок хүртэл өнөөдрийн энэ хүнд хэцүү үеийг “зарим гол маань ширгэлээ” хэмээн дүгнэх болжээ.   
Гэхдээ энэ бүхэн сонин хэвлэлийн өөрийнх нь дутагдал биш харин орчин цагт хүний  амьдралын хэв маяг сүүлийн арав гаруйхан жилийн дотор хэт хурдан хувьсан өөрчлөгдсөнийх юм. Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр  маргаашийн сонинг хүлээж, шинэ мэдээний араас чих тавин суудаг үе ард хоцорч, дэлгэцийн өмнө ганц товч дарахад л дэлхий ертөнцийн хамгийн сүүлийн үеийн сонин сайхныг, бүр хором бүрээр шинэчлэгдсэн мэдээллийг уншиж, үзэж, харах боломжтой болчихоод байна.
Үнэ төлбөргүйгээр бүхий л төрлийн мэдээллийг унших боломжтой болчихоод байхад маргааш өдрийн сонинг хүлээж суудаг хүмүүс нь зөвхөн сонин хэвлэлийг уншсаар дадчихсан, энэ нь амьдралынх нь нэг хэсэг болсон дундаас дээш насны, ажил хэрэгч л хүмүүс байх шив. Чухамдаа тэд л өглөө аяга кофе хажуудаа тавьчихаад сонин гарчиглаж суухын таатай сайхныг хэлж чадна. Тэдэнд компьютер харж мэдээлэл авах боломж аль хэдийнэ бүрдсэн боловч олон арван хүний хүч хөдөлмөр шингэсэн, жинхэнэ сэтгүүлч хүний үгний амт шимтийг мэдрэх гэж сонин шагайдаг. Энэ нь ч илүү үлдэцтэй бөгөөд үнэмшилтэй байдаг юм. Ийм л бэлтгэгдсэн уншигчид байгаа учраас сонин хэвлэл өдийг хүртэл интернэтэд байраа тавьж өгөхгүй, бас ч өрсөлдөх чадвартай байгаа юм.

Гэвч видео тоглоомоор хүмүүжсэн шинэ үеийн хүүхэд залуус сонин хэвлэлийн оронд нэг бол телевиз харна үгүй бол элдэв цензургүй, зүсэн зүйлийн мэдээлэл агуулсан интернэт цахим хуудсыг илүүд үзэх болж. Колумбиагийн сэтгүүл зүйн их сургуулийн хийсэн судалгаагаар ахимаг насны америкчуудын 70 хувь нь сонин тогтмол уншдаг байхад, залуучуудынх нь 20 хүрэхгүй хувь нь л хэвлэл уншдаг байна. Чухам ийм л хоёр үеийн хооронд, бас мэдээллийн хэрэгслийн шинэ, хуучин хэрэгслийн хооронд алийг нь сонгох вэ гэдэг тулаан өрнөөд байна.  
Хэвлэлийн ирээдүй нь онлайн сонин

Дэлхий даяар өдөр тутмын 6580 сонин, хэвлэл байдаг гэсэн тоо бий. /Үүний 1456 нь АНУ-д байдаг/  Эдгээр сонин өдөрт нийтдээ 395 сая орчим хувь хэвлэгдэн, төдий тооны уншигчдын гарт очиж байдаг. Нэг захиалагчийн цаана долоон уншигч бий гэж хар ухаанаар тооцох нь бий. Үнэхээр ч энэ талаас нь аваад үзэх юм бол хэвлэл хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгслийн нэг яах аргагүй мөн. Тийм ч учраас сонин хэвлэлүүд аливаа хувьсгал тэмцэл, нийгмийн шилжилтийн үед хамгийн эрэлт хэрэгцээтэй мэдээллийн хэрэгсэл байсаар ирсэн. Үүнийг батлах жишээ бол 1990 онд Зөвлөлтийн “Труд” сонин 21.5 сая хувь хэвлэгдэж байсан бол 1991 онд “Аргументы и Факты” бүр 33.5 сая хувь гарч, сэтгүүлзүйн түүхэнд рекорд тогтоож байсан юм.  Гэтэл өнөөдөр хамгийн олон хувь хэвлэгддэг дэлхийн топ сонинууд болох  Японы “Майничи Шимбун”, Германы “Bild”, Английн “The Sun”, Энэтхэгийн “Times of India”,  АНУ-ын “Wall Street Journal” сонин гэхэд 2-3.8 сая хувь л хэвлэгдэж байна.
1920-иод оны үед АНУ-ын нэг айл өрхөд 1.23 сонин ногддог байсан бол одоо 0.5 хувь ч хүрэхтэй үгүйтэй болжээ. Энэ нь 90 гаруй жилийн өмнө айл бүрийн үүдэнд өглөө бүр сонин хэвлэл очдог байсан бол одоо зурагт, компьютерээ асаах айлын тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.  Ер нь, сонины хэвлэгдэх тоо хэмжээ жил бүр хоёр хувиар буурч байгаа гэсэн статистик бий.  
Ашиг орлого нь багассан сонинууд томоохон нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төслөө хаах болсон нь хамгийн гунигтай мэдээ юм. Сэтгүүл зүйн амин судас болсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс мөнгөгүйгээсээ болж татгалзна гэдэг сонин хэвлэлийн хувьд дампуурлаа зарлахаас ялгаагүй билээ. Энэ нь эргээд уншигчдаа алдах аюултай. Гэвч хэдэн сарын хугацаа шаарддаг, ихээхэн зардал мөнгө ордог эрэн сурвалжлах сэтгүүл зүйг энэ хүнд үед авч явах нь бэрхшээлтэй байгааг том сонинууд хүртэл учирлах боллоо.
Гэвч цахим ертөнцтэй хийж буй энэ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд сонин хэвлэлүүд зүгээр суусангүй, янз бүрийн арга сэдсээр байна. Түүний нэг бол сониноо электрон хувилбараар гаргаж, түүгээрээ ч бас зар сурталчилгаа олох найдлага тавьж байгаа юм. Онлайн сонин нь цаасан хэвлэлийг бодвол дүрс, дуу бүхий реклам цацаж болох давуу талтай ч хэвлэлийн алтан үед сонинуудын олдог байсан шиг их ашиг орлого олж чаддаггүй. Түүнчлэн электрон сонингийн захиалга цаасан хэвлэлийг бодвол хямд, дээр нь үнэ төлбөр төлж мэдээ унших сонирхолтой хүн бараг байдаггүй юм. Тийм ч учраас “Financial Times”, “Washington Post” зэрэг томоохон сонинууд хүртэл онлайн хувилбараа төлбөртэйгээр уншуулаад ч олигтой ашиг олж чадахгүй байгаа нь нууц биш. Тиймээс аргагүй эрхэнд “The New York Times” хүртэл уншигчдад онлайн сониноо үнэгүй хүргэдэг болсон. Энэ нөхцөлд тэд зөвхөн онлайн хувилбараар цацах реклам сурталчилгаандаа найдах үлдэж байгаа юм. “Wall Street Journal” сонинд мэдээлснээр бол 2009 онд онлайн сонины ашиг орлого 24.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол цаасан сонины зар сурталчилгаа 28.6 хувиар буурч 24.8 тэрбум ам.доллар болжээ. Гэхдээ цахим хуудсаар цацсан рекламны орлого нь цаасан сонинд хэвлүүлэн гаргасан зар сурталчилгааны орлогын аравны нэгд ч хүрдэггүй гэнэ. Ер нь, электрон сониноос олох рекламны ашиг тухайн сонины нийт орлогын 15-аас дээш хувийг бүрдүүлж чаддаггүй аж. АНУ-ын бүх онлайн сониныг нийлүүлээд тооцоход ч цахим ертөнцийн нийт ашиг орлогоос ердөө 30 хувийг л хүртдэг байх юм.
Энэ бүхний эцэст сонин хэвлэлийн ирээдүйн дүр зураг одоо бараг тодорхой харагдах болж. Энэ бол цаасан сонин дэргэдээ цахим хувилбартай болж, хамтдаа хөгжих гарц юм. Магадгүй үүнээс хэдэн жилийн дараа цаасан хэвлэлийн тоо одоогийнхоос ч огцом буурч, онлайн сонины уншигчдын хүрээ өргөжих биз ээ. Гэвч үүнд санаа зовох зүйл алга. Учир нь, сэтгүүлчид урьдынхаараа мэдээллээ сурвалжлан бичдэг уламжлал хэвээр үлдэх нь тодорхой, гагцхүү тэдний бүтээл цаасан дээр бус дэлгэцэн дээр л буух нь. Өөрөөр хэлбэл бид цаасыг халж, дэлгэцийг сольсноос өөр чанарын ялгаа үүнд байхгүй билээ.
Орчин үед хүний хийж буй үйлдэл бүхнийг байгальд ээлтэй, ээлгүй хэмээн ангилан салгах болжээ. Хэрэв байгаль экологийг сүйтгэж байж бүтээсэн бол хэрэглэж, ашиглахгүй байх хандлага ч гарч. Тэгвэл цаасан хэвлэл, онлайн сонины аль нь байгальд хортой вэ гэдгийг судлаачид тооцож үзжээ. Сонирхолтой нь, цаасан сонин унших нь 30 минут онлайн мэдээ уншсанаас илүү хор хөнөөл багатай гэдэг нь батлагдсан байна. Учир нь, электрон мэдээллийг бүтээх, түүнийг хүнд хүргэхэд багагүй эрчим хүч, энерги зарцуулдаг нь эргээд дэлхийн дулаарал гэж толгойны өвчинг сэдрэхэд улам нэрмээс болдог байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
gehdee l ogloo ert garahad manai horshuudiin uudend ogloonii soninguud bugd hevtej bdag yum daa. Oglooniihoo tsainii shireen deeree ogloonii shine sonin unshdag yos zanshil ustaagui. Orchin uyeiin technik heregsluud medeej amar ch nudend ih muu, Bi ch bnga heregleseer odoo neg nud maani ajillagaagui bolj ehleed havdaad havdar n buuhgui, shonodoo garaaraa nudendee hursen nud ter nud bhgui ongorhoi uharhai bna gej zuudeldeg bolood bgaa, bas nudnii daraltaa esee bas muuduulahguin tuld odor bolgon luuvang em shig iddeg. Yer n minii huvid bol ergeed tsaas ruu shiljih bolomjtoinuudiig n shiljuuleh huseltei.
нээрээ л онлайн яалт ч үгүй хэрэгтэй
Хамгийн их уншсан