Их Британийн алдарт тагнуулч Жеймс Бондын тухай цувралын шинэ кино “007: “Skyfall” 40 хоногт 94,3 сая фунт стерлинг цуглуулж Британийн прокатуудыг тэргүүлж байна. Үүний өмнө эндэхийн прокатуудад Жеймс Камероны “Аватар” 11 сарын хугацаанд 94 сая фунт стерлинг цуглуулан бараг хоёр жил тэргүүн байранд явсан юм. Бондын 23 дахь шинэ анги “Skyfall”-ыг Оскарын шагналт Сэм Мендес найруулж гол дүрд нь Британийн жүжигчин Дэниел Крейг тоглосон юм. “Энэ гайхамшигт киноны төлөө найруулагч Сэм Мендес, жүжигчин Дэниел Крейг нарт талархах ёстой” гэж продюссер Майкл Уилсон, Барбара Брокколи нар мэдэгджээ.
“Skyfall” дэлхийн зах зээл дээрээс хэдийнээ 870 сая доллар хамаад байгаа юм байна. Бондын үүний өмнөх “Рояль казино”, “Сайхан сэтгэлийн Квант “ гэсэн хоёр анги нь 599 сая доллар цуглуулж байсан юм.