Оросын нэрт аялагч, агаарын бөмбөлгөөр нисэгч Валентин Ефремов Монголд ирэхээр өнөөдөр Буриадаас агаарын бөмбөлгөөрөө гарч байна. Түүний аяллын “Оросын гүүр” төслийн хамтрагч инженер техникч Юрий Турин, нисэгч судлаач Владимир Суродин нар хамт ирэх юм.
Бидний энэ удаагийн нислэг буриадыг хөндлөн туулж монголын нийслэл Улаанбаатар хүрэх явдал. Бидний аяллын гол зорилго бол манай хоёр ард түмний хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээж аяллынхаа явцад манай гаригийн хамгийн сони рхолтой, олонд ил болоогүй тийм газар орон, байгалийг сонирхохоо мартахгүй гэж Ефремов хэлж байна. Урьд нь бид ийм хүйтэн өвлөөр, салхитай байхад ер нь нисч байгаагүй.
Ефремовынхоор бол Байгаль далай, түүний дүү молнголын хамгийн гүнзгий нуур Хөвсгөл хоёр газар доогуур хүйн холбоотой. Үүнийг бөмбөлгийн багийнхан судалж, агаараас зургийг нь авахаар төлөвлөжээ. Валентин Ефремов 2007 онд Владимир Исайчевын хамт “Гэгээн орос” агаарын бөмбөлгөөр Байгаль нуурын нэг эргээс нөгөө эрэг хүртэл зургаан цагт 100 км зам туулж Гиннесийн номын дээд амжилтад бүргүүлж байсан юм.