Голландын иргэн Эдд Губен өөрийн гэсэн бизнестэй хүн. Маастрихт хотын 42 настай энэ эрэгтэй одоо 82 хүүхдийн аав болж. Сар бүр тэр хүүхэдтэй болохыг хүссэн 15 эмэгтэйг хүлээн авдаг байна. Биологийнхоо энэ өндөр чадавхиар үйлчлүүлэгчдээсээ “Хүүхэд үйлдвэрлэгч” гэсэн нэр хүртжээ.
Губенээр үйлчлүүлэх гэсэн эмэгтэйчүүд дэлхийн бүх өнцгөөс ирдэг байна. Үүнийхээ төлөө ч мөнгө хайрладаггүй, ирэх очих, буудалд байрлах, хэрэгтэй бол гадаадад зорчих зардал ч өгнө.
Губенаас хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь эрүүл сайхан хүүхэд төрүүлсэн гэдгээрээ тэрээр алдаршжээ.
Тэр 34 настай байхаасаа л энэ ажлаа эхэлж. Тэрээр уг нь нэг ч эмэгтэйтэй амьдарч байгаагүй, зөвхөн ээжтэйгээ л хамт байдаг байж. Тэгээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж, орон нутгийн “Үрийн банк”-инд үрийн шингэнээ өгдөг байснаа дараа нь өөрийн бизнесээр дагнах болжээ. Одоо түүнтэй тусгай сайтаар дамжуулаад эмэгтэйчүүд шууд харилцах болсон байна.
“Хүүхэд үйлдвэрлэгч” өөрөө эмэгтэйчүүдтэй гэрээ байгуулахдаа төрүүлсэн хүүхдийн эцэг гэж ямар нэгэн материалын хангамж, туслалцаа хүсэхгүй гэдэг л шаардлага тавьдаг байна.
Голланд эр өнөөдөр 45 охин, 35 хүүгийн эцэг болоод байгаа бол хоёр ч хүүхдийн хүйс нь тодорхойгүй, бас 10 эмэгтэй тун удахгүй төрөх гэж байгаа гэнэ.