“Санта Клаус үнэхээр байдаг гэж үү” хэмээх гарчигтай нийтлэл тэртээ 1897 оны есдүгээр сарын 27-ны “The New York Sun” сонинд гарчээ. Энэ бол “Санта Клаус гэж үнэхээр байдаг юм уу” гэж асуусан Виржиния Оханлон гэдэг найман настай охины захидалд сонины редакцаас хариу бичсэн ил захидал байсан юм. Найзууд нь Санта Клаус байдаггүй гэж яриад байхаар нь томчуудаас асуухаар сонинд хандсан охины захидалд “Тийм ээ Виржиния, Санта Клаус байдаг” гэж сэтгүүлч Фрэнцис Фарселлус Чурч редакцийн өгүүлэл бичжээ. Энэ ердийн нэг нийтлэл байсангүй. Иргэний дайны хүнд жилүүдийн дараа итгэл найдвар, амьдрах хүсэл эрмэлзлээ алдсан америкчуудын урам зоригийг сэргээх гэсэн “The New York Sun” сонины нийтлэлийн бодлогын дагуу цувралаар гаргасан редакцын өгүүллүүдийн эхнийх нь байв. Энэ нийтлэл зөвхөн бяцхан хүүхдүүдэд Санта Клаус байдаг гэдгийг үнэмшүүлэх гэсэн хэрэг биш гэдгийг уншигчид ч мэдэж байсан учраас Америкийн сэтгүүл зүйн түүхэнд уншигчдын сэтгэлд хамгийн их хүрсэн, хамгийн олон хүнд хүрсэн нийтлэл болжээ. Хожим нь, ийм нэртэй ном, зурагт хуудас, хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг олноороо гарчээ.
Виржиния охин
Түүний сонинд бичсэн захидал
Сонины нийтлэл эх хувиара