Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хөвсгөл нуурыг “Ээж” гэж нэрийдсэний учир

Эрт цагт энэ нутаг элсэн цөл шиг ангамал газар байж. Амьтай бүхэн хатаж, амьтад бүхэн ангаж байсан үед нэгэн ядарсан эмгэн, хүү хоёр ус хайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд ус оргилон гарсан гэнэ. Эмгэн, хүү хоёр чандмань эрдэнэ тэр сайхан усаа шүтэн амьдарсаар байж. Хүү ч эрийн цээнд хүрч, гоо үзэсгэлэнтэй лусын дагинатай хайр сэтгэлтэй болжээ. Үзэсгэлэнт дагина, хүү хоёр төрөлх нутгаа далай баян устай болгох гэж оргилон гарсан булгийн уснаас ууж, шөнө дөл болтол хайр сэтгэл, халуун яриандаа умбаж байгаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус бургилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухуйж байсан гэнэ. Гэтэл тэртээ алсаас арван таван толгоотой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагина сайхан хар гэзгээрээ ганцхан шилбүүрдэхэд хархүү хуяг дуулга өмссөн баатар эр болж, атгаалж хар мангастай ана мана үзэлцэн даржээ.
Эмгэн ээж нь энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан гэнэ. Хүүгээ усанд живж үхлээ гэж сандарч мэгдсэн эмгэн их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн бургилж оргилсон тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй байжээ. Хархүү, лусын дагина хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийгээ хичнээн дуудавч энэрэлт сайхан ээж нь эргэж ирээгүй ажээ. Хүү, охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүйрлэн цэнхэрлэн цэлийсэн их нуураа “Далай ээж” гэж нэрлэсэн ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан