Оросын цаг агаарын хиймэл дагуул эх дэлхийн зургийг 22 мянган миль буюу 40 мянган километрийн өндрөөс 121 мегапикселиэр авчээ. Дэлхийн зургийг ихэвчлэн олон талт өнцгөөс хэд хэдэн удаа дарж, эвлүүлэн нэг зураг болгодог бол энэхүү зургийг Оросын “Электро-Л” хиймэл дагуул ганцхан өнцгөөс нэг л удаа бүтнээр нь авснаараа онцлогтой. Энэхүү зураг дахь нэг пиксель бүр нь дэлхийн гадаргын хагас миль зайг илтгэж байгаа аж. 2011 оноос орбитод нэгдсэн энэхүү хиймэл дагуул хагас цаг тутамд ийм хэмжээний чанартай зураг авдаг бөгөөд хэрэв цаг агаарын ямар нэг үзэгдэл тохиолдохоор бол 10 минут тутамд зураг авч, мэдээлэл дамжуулдаг байна.
Уг хиймэл дагуулын авсан 350 шахам зургийг эвлүүлэн дараахь видеог бүтээсэн байна.
http://www.assa.mn/video/196.shtml?a=entertainment