Хүн төрөлхтөн түүхийнхээ бүхий л үеийн турш амьтныг хайрлан цуглуулсаар ирж. Нэг хэсэг нь хоол хүнсээ бэлтгэж цуглуулдаг байхад нөгөө зарим нь уйтгараа сэргээхээр олж цуглуулдаг. Лавтай таван мянган жилийн өмнөөс сэтгэлгээний их хувьсгал болж соёлын зориулалтаар амьтан цуглуулж эхэлсэн байдаг. Энэ бүхэн хөгжиж өнөөгийн амьтны хүрээлэнгүүдийн эхлэл болсон гэнэ. Анхны амьтны хүрээлэнг дөрвөн мянган жилийн өмнө хятадын Хиа династийн үед эзэн хаандаа зориулан байгуулжээ.
Август хааны үе болох хоёр мянган жилийн өмнөх амьтны хүрээлэнд 3,5 мянган төрлийн амьтан байсан баримт бий. Өнөөдөр дэлхийн хамгийн том хүрээлэн бол Канадын Торонто хотын амьтны хүрээлэн. 710 акр газар эзэлдэг энэ хүрээлэнд нийтдээ 16 мянган амьтан амьдардаг байна. Долоон том хэсэг нь амьтан бүрийн амьдрах орчныг яг л байгаль дээрх шиг засч тохижуулсан байдаг байна.