Холливудын жүжигчин Эва Лонгория Мексикийн “GQ” сэтгүүлийн 12 дугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ. 37 настай жүжигчин бүсгүй спортын алдартай тамирчдын нүдийг унагасан аргагүй үзэсгэлэнтэй бүсүй гэдгээ энэхүү зургаар харуулжээ. Сагсанбөмбөгч Тони Паркертай таван жил амьдарсан тэрээр хэдэн сарын өмнө америк хөлбөмбөгийн тамирчин Марк Санчезтай болздог байсан юм.
“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киногоор танил болсон түүний тоглосон шинэхэн кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм.Тэрээр Билли Боб Торнтон, Пол Уэсли, Даниел Кадмор нарын жүжигчинтэй хамтран “Baytown Outlaws” хэмээх кинонд тоглосон юм. Трэйлер нь өчигдөр интернэтээр цацагдаж эхэлсэн энэ кино ирэх нэгдүгээр сард нээлтээ хийх аж. Тус кинонд нэгэн эмэгтэй хүүгээ харгис догшин эцгээс нь авран зугтаалгахад нэгэн ах дүүс хэрхэн тусалж буй талаар гардаг юм байна.
Лос-Анжелосоос Чикагог зорихоор нисэх онгоцны буудалд ирж байгаа нь.
Түүний шинэ киноны трэйлерийн зураг