Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хүнсний салбарын хамгийн том нээлт бол хөргөгч



Их британийн хатан хааны хамгийн шилдэг 45 эрдэмтнээс бүрдсэн ажлын хэсэг хүн төрөлхтний хүнсний салбарт бүхийл цаг үед гарсан 20 чухал нээлтийг тогтоож нэрлэсний тэргүүн байранд хөргөгч орсон байна. Хөргөгч нь хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах боломж бүрдүүлж өгснөөрөө хамгийн том дэвшил гэж тэд үзжээ.

Мөс ашиглан хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах нь хэдэн мянган жилийн түүхтэй. Эзэн хаан Нероны үед зарц нар нь хүнсний зүйлийг нь усанд юм уу, ууланд аваачиж цас мөсөнд хадгалдаг байсан гэнэ. Өмнөд европт ч бас мөс, цасанд хүнсний зүйлээ хадгалдаг байж. Алдарт аялагч Марко Поло XIII зуунд хятадаар олон жил аялсан тэмдэглэлдээ мөн л цас мөсөнд хадгалж байсан тухай бичсэн байдаг. XYIII  зуунаас эхлээд дарсыг хадгалахдаа мөн л мөс ашиглаж байж. Орост ч гэсэн нүх ухаад мөс хийж дунд нь хүнсний зүйлээ хадгалдаг байсан уламжлал бий. 1686 онд италийн Франческо Прокопио Парист кафе нээж анхны мөхөөлдөс зарж эхэлжээ. 1803 онд америкийн бизнесмэн Томас Мур вашингтон хотноо цөцгийн тосоо өөрийн хийсэн хөргөгчиндөө хадгалж байсан гэдэг. Тэрээр маслаа удаан хугацаагаар хадгалах, тээвэрлэхийн  тулд гал тогооны хөргөгчийн анхны загварыг хийжээ. Ингэхдээ тэр нимгэн төмөр сав хийж гадуур нь мөсөө хийх давхар савтай хийжээ. Харин XIX  зууны дундаас гэрийн мөсөн хөргөгийг өргөн шиглах болсон байна. Гаднаас нь харахад ерийн л шүүгээ шиг харагддаг байж. Мөн л нэг хэсэгт нь мөсөө хийгээд нөгөө саванд нь хүнсний зүйлээ хийнэ. 1850 оны долдугаар сарын 14-нд америкийн эмч Жон Гори тусгай аппаратын тусламжтайгаар мөсөө хөлдөөх аргыг олжээ. Өөрийнхөө бүтээлд тэр ерийн л салхиар үлээлгэх аргыг ашигласан байна. 1857 онд австралийн иргэн Жеймс Харрисон  энэ аргыг болоовсронгуй болгож пиво болон мах хадгалах хөлдөөгч камер санаачилжээ. Харин 1857 онд анхны хөргөгч вагоныг бүтээсэн байна. Францын эрдэмтэн Фердинанд Карре 1858 онд аммиак ашиглан зориудаар хөлдөөх аргыг олж анхны хөлдөөх машин санаачилжээ. Энэ арга хэдэн арван жилийн турш хэрэглэгдэж ХХ зууны эхээр Москвад Фердинанд Каррегийн зарчим дээр үндэслэсэн “Эксимо” нэртэй хөргөх аппаратыг олон нийтэд анх санал болгосон байна. Гэхдээ асар том,  дуу шуугиан ихтэй, бас ажиллахад нь нүүрс, мод, керосин, спирт шаардлагатай байсан байна. “Эксимо” нэг удаад 12 кг мөс гаргадаг байж. 1879 онд германы Карл фон Линде аммиак ашиглан хүйтнээр үлээх төхөөрөг санаачилжээ. Ингэснээр их хэмжээгээр мөс гаргаж авах боломж бүрдсэн байна. Энэ бүтээл гарсан даруйдаа л нядалгааны газрууд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн сонирхлыг татаж эхэлжээ. Бүтэц нь өнөөгийнхтэй ойролцоо хүйтэн агаарыг төмөр хоолойнуудаар үлээж саваа хөргөх зарчмаар ажиллаж байсан байна. Үүнээс санаа аван томоохон агуулахыг хөргөх аргыг олжээ. Ахуйн хэрэгцээний анхны цахилгаан хөргөгчийг дөнгөж 1913 онд л бүтээсэн байна. Энэ нь халуун шахуургын зарчмаар ажиллаж байсан байна. 1926 онд данийн инженер Кристиан Стинструп дуу шуугиангүй, хор хөнөөлгүй, удаан ажиллах, гэрт зориулсан хөргөгчийг бүтээж гаргажээ. General Electric энэ бүтээлийн патентыг авч 1927 онд анхны Monitor-Top загварын хөргөгчийг үйлдвэрлэж нэг сая гаруйг борлуулжээ. 1940 оноос хөргөгч нь хөлдөөгч хэсэгтэй болж, үбр хөлдөөгч шүүгээ гарсан байна. ЗХУ-д анхны ахуйн хэрэгцээний хөргөгчийг 1937 онд үйлдвэрлэж эхэлсэн байна. Харьковын тракторын завод 120 литрийн багтаамжтай ХТЗ-120 хөргөгйиг 1939 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эх орны дайн эхэлтэл хэдэн мянган ширхэгийг борлуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан