Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Шинэ Зеланд Хоббитоор амьсгалж байна

Шинэ Зеландчууд өнөөдөр нэгэн шинэ уран бүтээлийг тосон авахаар тэсэн ядан хүлээж байна. Энэ нутгаас төрөн гарсан хамгийн алдартай найруулагч, “Бөгжний эзэн” киногоороо дэлхий даяар танигдсан Петер Жексон ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаа юм. Гэхдээ Шинэ Зеландчуудын их хүлээлт, сэтгэл догдлол, гарцаагүй сайн кино болсон гэсэн итгэл найдвар, бас шинэ киног ёслол төгөлдөр нээж байгаа зэрэг нь энэхүү бүтээлийг кино ертөнцийн түүхэн дэх нэгэн онцгой содон бүтээл болсон мэт санагдуулж байгаа юм. Энэ бол “Хоббит” хэмээх дундад зууны үеийн давжаа биетнүүдийн амьсгаа дарам адал явдал бүхий уран сайхны кино юм.
“Бөгжний эзэн” киногоороо эрт үеийн амьдрал, адал явдал Шинэ Зеланд нутгийн гоо үзэсгэлэнт байгальтай хослоод хэрхэн гайхамшгийг бүтээж болдгийг Петер Жэксон харуулж чадсан болохоор энэ удаа ч тийм л гайхалтай бүтээл үзнэ хэмээн шинэ зеландчууд догдлон хүлээж байгаа юм.

Зургаан жилийн өмнөөс “Хоббит” төслийн тухай сонсогдож байсан ч цуврал гурван ангитай бас асар том төсвөөр хийж байгаа киноны ажил нэлээд удаан үргэлжилсний эцэст эхний ангиа үзэгчдэд хүргэх гэж байна. Киноны эхний анги “Хоббит:Төсөөлөшгүй аялал” нэртэйгээр өнөөдрөөс Шинэ Зеландад нээлтээ хийж, ирэх сараас дэлхийн кино театруудаар гарч эхлэнэ. Төрөлх нутагт нь хийсэн, бас Петер Жексоны кино гэдгээр энэ киног түрүүлж үзэх давуу эрх шинэ зеландчуудад олджээ. Тийм ч учраас улс даяараа Хоббитоор амьсгалж, өнөөдөр болох киноны нээлтийн ёслолыг гэхэд 100 мянган хүн үзэхээр байгаа гэнэ.  Мэдээж эдгээр хүмүүсээс азтай цөөн хэд нь киног түрүүлж үзэх боловч кино театрт орж чадахгүй хэсэг нь ч Хоббит кинонд гардаг шиг дундад зууны маягаар хувцаслаж, эльфүүдийнх шиг хиймэл чих зүүнэ хэмээн дор бүрнээ их л бэлтгэж байгаа аж.

Киноны нээлтэд оролцохоор уран бүтээлчид нь Австралиас нисч ирсэн Бойнг онгоц гэхэд Хоббит киноны рекламны зургаар чимэглэж, нисэх буудлын ачаа хүлээн авдаг хэсгийг кинонд гардаг шигүү ногоон өвс мэт ханын зургаар гоёсон байна. Ганцхан нисэх буудлаар зогсохгүй, Шинэ Зеландын үйлчилгээний газар бүхэн ийнхүү Хоббитын зураг, чихмэлээр байр саваа чимэглэж, шинэ зеландчуудын сэтгэл хөөрлийг улам дэвэргэж байгаа юм.  
Киноны нээлт болох Веллингтон хот хүртэл хэсэг хугацаагаар нэрээ “Дундад дэлхийн дунд” хэмээн өөрчилж, хот тэр чигтээ Хоббит киноны зургаар алаглажээ. Ийнхүү Шинэ Зеланд Хоббитыг асар их сэтгэл хөөрөлтэйгөөр хүлээн авч байгаа нь зөвхөн шинэ сайхан кино үзэх гэснийх бус, дэлхийн үзэгчдийн анхаарлын төвд байгаа энэ киногоор дамжуулан Шинэ Зеландыг сурталчлах, жуулчдыг татах, басхүү дагалдах жижиг хэрэглэлийн бизнесийг  хөгжүүлж, ашиг орлого олох гэсэн бизнесийн ашиг сонирхол ч их байгаа юм. “Бөгжний эзэн” киноны дараа Шинэ Зеландыг зорих жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байсан болохоор энэ удаа ч аялал жуулчлалын орлогыг нь өсгөж чадна хэмээн тус улсын  Засгийн газар найдаж байна.

Нийтдээ хагас тэрбум доллар буюу 500 сая ам.доллараар бүтэж буй Хоббитын дараагийн анги ирэх оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх бол, төгсгөлийн гуравдугаар анги 2014 оны долдугаар сард үзэгчдэд хүрэх юм байна. 

Киноны уран бүтээлчид Шинэ Зеландад хүрэлцэн ирэв

Найруулагч Петер Жексон



Нисэх буудлын ачаа авах хэсэг киноны дүр төрхийг бас харуулжээ

Киноны тасалбараа авсан азтай үзэгчид

Үзэгчдийн хувцаслалт киноны дүрүүд шигээ дундад зуунд очжээ

Шинэ Зеландын агаарын тээврийн компаниуд зорчигчдодоо Хоббит маягийн оймс санал болгож байна.

Starbucks ч Хоббитын орчинг бүрдүүлжээ.



Кино театрууд нээлт хийх өдрөө тоолон хүлээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан