Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Шрекийн хүн төрх


Морис Тилле 1910 онд Францад төржээ. Тэр бол байгалиас заяасан их авьяастай, мэдлэг өндөртэй хүмүүн байв. Хэрвээ гадаад дүр төрх нь ийм аймшигтай байгаагүй бол 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг, өндөр боловсролынхоо ачаар томоохон улс төрч, эсвэл бизнесмэн болох байж. 12 настай хүүд эмч нар “Акромегалия” хэмээх хүнд ховорхон тусдаг өвчтэй гэсэн онош тавьж. Энэ нь ясны эв хавгүй гаж өсөлт, түүнээс улбаалсан биеийн тургуур яс болоод толгойны ясны бүтэц хэт өөрчлөгдөх өвчин аж.

Хэдхэн сарын дотор өөртөө итгэлтэй ухаант хүү маань хэн ч харсан аймаар зэрэмдэг нэгэн болж хувирсан учраас гэрээсээ ч гарахыг хүсэхгүй болж. Өвчин нь түүнийг  аймшигт зэрэмдэг амьтан болгож, харсан нэгэн элэг доог хийх болж.
Энэ бүхнээс залхсан Тилле өөрийнхөө зэрэмдэг биеийн согогийн ашиглан мөнгө олох газар бол АНУ гэж үзээд мэргэжлийн боксчин болохоор энэ орныг зорьжээ. Тэрээр аймшигт дүр төрхийнхөө ачаар мэргэжлийн боксийн дэвжээнээ өрсөлдөгчөө хялбархан ялж байв. Тиллег дэвжээнд гарч ирэхэд үзэгчид хөөрөн хашгирч, багагүй бооцоо тавьдгийн ачаар өдрийн хоолоо залгуулж байсан гэдэг. Дэлхийн аварга гэсэн бүс зүүсэн ч түүний хамгийн дуртай спорт бол шатар байв. Тэрээр маш олон цом, шагналын эзэн, спортын ертөнцөд алдартай нэгэн болсон гэдэг. Спортын ертөнц дэх нэр хүнд нь унахын алдад тэрээр даяанч болон бусдаас нуугдахыг хүсчээ. Зөвхөн өөрийнхөө хамгийн дотно хүмүүстэй л харилцаж байлаа. 1955 онд 45-тай идэр насандаа  зүрхний өвчнөөр нас барсан гэдэг. Түүнийг нас барахад нэг найз нь нүүрнийх нь хэвийг гурван ч удаа авчээ. Энэ хэвийг музейд тавьсан байна. Гэхдээ энэ Тиллегийн нүүрний хэвээр хүүхэлдэйн алдарт баатар төрнө гэж тухайн үед төсөөлж ч байсангүй. Эв хавгүй ногоон хүн төрхт Шрек бол жинхэнэ хүний хүүхэлдэйд амилсан баатар юм.  Тиймээс Тиллегийн жүжигчин болох мөнхийн мөрөөдөл биелсэн гэж үзэх болсон гэдэг.

0 Сэтгэгдэл
uursduu zurgaa yanzalj tavisan yum shig tamba tavitsan eter
Хамгийн их уншсан