Италид зул сарын байрын онцгой бэлэг нь дөнгөж төрсөн хүүхдийн төрхтэй хүүхэлдэйнүүд болж байна. Бүр зарим нь хүй нь цөглөөгүй байгаа юм. Хамгийн хачирхалтай нь энэхүү тоглоомуудыг барихад яг л хүүхдийн зөөлөн арьс мэдрэгддэг байна. Энэхүү тоглоом нь хэдэн мянган еврогоор үнэлэгдсэн чамгүй үнэтэй аж.
Энэхүү хүүхэлдэйг авч байгаа хүмүүс нь худалдаж авах гэхийн орон өргөж авах гэдэг үгийг илүүтэй ашиглаж байна. Тоглоомын эзэд ихэвчлэн ямар нэгэн шалтгааны улмаас хүүхэд төрүүлж чаддаггүй эсвэл хүүхэд аль эрт нас биед хүрээд тусдаа амьдрах болсон эмэгтэйчүүд байгаа юм хэмээн Риа Новости мэдээлж байгаа юм.
Энэхүү хүүхэлдпэйг үйлдвэрлэгчид тоглоом гэхээс илүү бүтээгдэхүүн бүрээ урлагийн бүтээл гэх үүднээс хийлээ гэжээ. Зарим үйлчлүүлэгч эдгээр хүүхэлдэйг өөрийнхөө том болсон хүүхдийн нялх төрхтэй адилхан хийлгэх захиалга ч их өгч байгаа юм байна.