Шинэ жил шиг сайхан баяр хаа билээ. Багачууд сургууль, цэцэрлэг, аав ээж, ах эгчээсээ авсан бэлгэнд хахаж, бараг л бялууран, энд тэндгүй л алим, мандарины үнэр хамар цоргиод. Гадаа гарахд хүртэл хот орчин нэг л өнгөтэй санагдаж энд тэндгүй өнгө өнгийн гэрэл анивчин, элдэв чимэглэлтэй сүлд мод харагдах нь сэтгэл нэг хөөргөөд.
ШИнэ жилийн хамгийн сайхан нь бэлэг. Ялангуяа христийн шашинтнуудын уламжлал нь бие биедээ бэлэг өгөх. 12 дугаар сарын 25-ны орой гэрлэн чимэглэлтэй сүлд модны доор уламжлалаар бол оймсонд хийсэн, одоо бол өнгө өнгийн цаасанд боож цэцэг зангидсан туузаар ороосон бэлгээ “Дотор нь юу байгаа бол” хэмээн задлах юутай сайхан.
Европчууд өдийн яг л манай цагаан сар шиг христмасын бэлтгэлдээ гарч дэгүүр хэсэн “За аавдаа юу өгөх билээ, ээждээ юу бэлэглэх вэ, охиндоо, бас хүүдээ....” хэмээн тархиа гашилган хямд, бас чанартай гоёмсог зүйл хайн явж байгаа.
Украйнчууд шинэ жилээр хүн ямар бэлэг авахыг хүсдэг, хүмүүс ямар бэлэг өгөхөөр сонгодгийг судалж үзжээ. Судалгаанд оролцогсдын хувиар гаргасан байна.
Украинчуудын авахыг хүсдэг топ-10 бэлэг
Мөнгө 60
Аяллын билет 46
Зөөврийн компьютер 38
iPad 36
Гар утас 30
Гоёл чимэглэлийн зүйл, цаг 30
Үнэртэн гоо сайхны бараа 30
Хувцас, гутал 27
Шоколад чихэр 26
Ном 24
Хэн нэгэнд өгөхөөр сонгож авдаг топ-10 бэлэг
Үнэртэн гоо сайхны бараа 43
Шоколад чихэр 36
Мөнгө 26
Ном 20
Хувцас, гутал 20
Гоёл чимэглэлийн зүйл, цаг 18
Хүнсний зүйл, ундаа 17
Гал тогооны хэрэгсэл 14
Гар утас 14
Бэлгийн цуглуулга 13