Онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэг худалдан авагчдын таван хүний нэг нь хулхидуулж хурамч бараа худалдан авдаг гэж MarkMonitor компанийн судалгаа гаргасан байна. Эндээс үзэхэд Европ, АНУ-д амьдардаг хүмүүсийн 20 хувь нь хямд бараа бүтээгдэхүүн хайж байхдаа хуурамч сайтууд гэдгийг нь анзаардаггүй байна. “Хуурамч онлайн” байгууллагууд хүмүүсийг мэхэлж “жинхэнэ брэнд, хамгийн их хямдралтай” гэж уриалан дууддаг” гэж MarkMonitor компанийн маркетинг хариуцсан захирал Фредерик Фельман хэлж байна.
Хятад, АНУ-ын засаг захиргаа саяхан хуурамч цүнх хийдэг фирмүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж 73 хүнийг баривчилсан юм. Хятадад хуурамч бүтээгдхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Louis Vuitton, Coach болон Hermes-ийн бүтээгдхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж 37 сайт эзэмшин онлайн худалдаа хийж 797 сая долларын гүйлгээ хийдэг гэсэн баримт байна.
“Хятадаас, Бээжингээс авчирсан юм, брэнд бараа” гээд байдгийн цаана юм юм л байдаг юм байна шүү.