Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн бохир ажил

Дэлхийн хамгийн сайхан ажлын талаар сонсоогүй дулаагүй хүн ховор байх. Санаж байгаа биз дээ. Австралийн Гамильтон шүрэн арал дээр та жилд 100 мянган ам.долларын орлоготой ажиллаж болно. Гэхдээ долоо хоногт хоёрхон цаг ажиллана. Үнэгүй онгоцны билет, бүрэн тавилгатай буудал. Бассейн гольфийн талбайтай. Үнэндээ ажил хийх нэрийн дор жаргалын оронд ирж,  амарч, зугаалж, наргиж наадна л гэсэн үг.  Тэгвэл дэлхийн хамгийн бохир ажлын талаар та мэдэх үү. Дэлхийн олон оронд явуулсан судалгаан дээр үндэслэн шинжээчдийн гаргасан жагсаалтыг танд хүргэе.

1.Насанд хүрэгчдийн кино театрын цэвэрлэгч

Мэдээж цэвэрлэгчийн ажил гэдэг бохир заваан зүйлтэй байнга хутгалдаж байдаг тийм ч таатай ажил биш. Гэхдээ насанд хүрэгчдийн кино театрынх бол бүүр ч бохир. Юу эсийг цэвэрлэхэд хүрдэг гэнэ.  Дээрээс нь бүхэл өдрийн турш порнокино үзэх шаардлагатай болдог.
 

2.Үнэрийн шинжээч

Яагаад бохир заваан гэж хэмээн та бодож байна уу. Хэрвээ та байнга үнэртэн үнэртэж, сайхан цэцэгс дунд ажилладаг бол дээд зэрэглэлийн мэргэжилд тооцогдох байх л даа. Гэвч үнэрийн шинжээч гэдэг хүн болон мал амьтны үйлдэл, хийгээд сэтгэлийн хөөрлөөс үүдэлтэй гардаг зарим төрлийн үнэрийг л ялгах, үнэрлэх шаардлага гардаг байна.


3. Букингемскийн ордны харуул

Британий армийн хамгийн балай алба.  Нэг цагийн турш ямар ч хөлөгөөнгүй зогсоод зогсохгүй инээж , нүүрэндээ ямар нэгэн хувирал ч тодруулж болохгүй, мөн ямар ч өө сэвгүй харагдах ёстой. Тиймээс харуулд гарахын өмнө цэргүүд хэдэн цагийн турш, дүрэмт хувцсаа цэвэрлэж, гутлаа зүлгэдэг гэнэ. Хэрвээ дүрэм зөрчвөл маш олон шийтгэлтэй, үүний нэг нь харуулд улирах гэнэ.


4. Амьтны удам судлал, үржүүлгийн мэргэжилтэн.

Ийм судалгаа хийж байгаа хүн амьтны өндгөн эс болоод эр эсийн судалгаа хийхийн тулд заавал электрон аргаар эсвэл хуучны багажаа ашиглан амьтанг “шаналгах” шаардлага гарна. Дээрх хоёр тохиолдол хоёулаа таагүй бас аюултай. Ямар ч амьтан танд таатай реакци үзүүлэхгүй л болов уу.


5.Сувгийн цэвэрлэгч.

Калькуттегийн иргэн Рамеш Саху яг ийм ажил хийдэг. Ихэвчлэн хоёр метрийн өндөр сувагт ганц дотуур өмдтэйгөө суусаар өдрийг бардаг  Хоёр туслах түүнд муу усаар дүүргэсэн хувинг нь дээш татаж аваад султгахад тусалдаг.  Хоёр хүүхдийн эцэг 27 настай эр энэ ажлынхаа хөлсөнд сард 100 ам.доллар авдаг.


6.Бразилийн шумуул судлаач

Эрдэмтэд Бразилийн хумхаа өвчинтэй тэмцэхийн тулд үүсгэгч болсон энэхүү шумуулыг заавал судлах шаардлагатай.Тиймээс энэ амьтныг олноор нь барих шаардлагатай.Хельдж Зилер долоо хоногт хоёр удаа шумуулын анд гардаг.  Тэрээр шүүрэн тороо бариад түүнийг шумуул хазтал удаан сууна. Гурван цагийн туршид суусны хүчинд500 шумуул барина. Гэвч үүнийхээ төлөө 3000 удаа хазуулдаг.


7. Биожорлонгийн цэвэрлэгч

Энэ ажил бол бохирын хоолой цэвэрлэх, OO угаах зэрэг олон үүргийг давхар хүлээдгээрээ хамгийн бохир бас хүнд ажилд тооцогдоно.  Тиймээс  биожорлонгийн цэвэрлэгч дунджаар жилд 50 мянган ам.долларын цалин авдаг байна. Нэг ажилтан дунджаар 10-60 хүртэл биожорлон хариуцаж ажилладаг.
 

8.Хүний хий судлаач

Миннеполисийн их сургуулийн эрдэмтэд хүний гэдэс, ходоодноос гардаг хийг судлах судалгааны ажил явуулсан байна.  100 хүнийг судалгаандаа хамруулан тэднийг шош болон бусад ижил төрлийн хоол хүнс өгчээ. Тэгээд тэднээс ялгарах хийг химийн судалгаанд ашиглаж, хамгийн үнэртэж болмоор нь  хүхэрт ус төрөгч гэсэн дүгнэлт хийсэн байна.


9.Муурны хоолны чанар судлаач

Английн иргэн Жон Хэнсон ийм ажил эрхэлдэг. Тэрээр муурын хоолыг зөвхөн үнэрлэж, гараар барьж, нүдээр харж мэдрэхээс гадна бас идэж, шинэ хуучин болоод илчлэг чанрыг нь өөр дээрээ туршдаг.


10.Үхсэн амьтдын сэг зайлуулагч.

Зөвхөн зам дээр үхсэн биш ойд үхсэн амьтдын ч сэг зэмийг зайлуулдаг.  Ийм мэргэжилтнүүд өөрсдийнхөө үүргийг маш сайн ухамсарладаг.


11.Сармагчин үргээгч.

Канадын сафари хүрээлэн дэх машин дээгүүр гүйлдэх сармагчны зулзагыг үргээгчийг Марин гэдэг. Марин урт саваагаа бариад бүх л өдрийн турш машин дээгүүр гүйлдэх дэггүй сармагчингийн араас хөөцөлдөн үргээдэг.

0 Сэтгэгдэл
ooooogo, ter suga unerleed yavj bga n yamar zavaan yum be.
1.Насанд хүрэгчдийн кино театрын цэвэрлэгч zugeer yum baina
paah
заваарсан юм байхым даа
Хамгийн их уншсан