Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Zara, H&M, Calvin &Klein зэрэг 20 брэндийн хувцаснаас хүний эрүүл мэндэд хортой бодис илэрчээ

Та яг одоо юу өмсч байна. Хүрээд үз дээ. Танд юу мэдрэгдэж байна. Тийм ээ, та мэдээж хувцасныхаа нэгээхэн хэсгийг, хатуу, ширүүн, зөөлөн, хөвсгөр, гээд янз бүрийн материалыг мэдэрч байгаа биз ээ.  Гэвч үүгээр та ямар хувцас өмссөн бэ гэдэг асуултад бүрэн хариулж чадахгүй.
Хувцасны өнгө үзэмж, загвар хийц, хэмжээ дамжаа, биед таарах тохирох эсэх гээд түмэн зүйлийг харгалзаж байж бид өмсөх хувцсаа сонгодог. Гэсэн атлаа хамгийн чухал зүйл болох эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг мартаж орхиод сонголтоо хийчихдэг. Яг энэ алдааг маань сануулсан нэгэн сэрдхиймээр мэдээг олон улсын “Greenpeace” байгууллагаас дэлхий нийтэд хүргэлээ.
Тус байгууллагын Бээжин дэх салбар дэлхийд нэр хүндтэй 20 орчим брэндийн хувцсыг шинжилж судлаад үзэхэд дийлэнх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн бодисыг агуулж буй нь тогтоогдсон байна. Тэр ч бүү хэл хүний гормоныг өөрчилдөг, хорт хавдар үүсгэдэг хорт бодисыг “Zara” мэтийн дэлхий даяар тархсан брэндүүд үйлдвэрлэлдээ ашигладаг болох нь илэрчээ.
“Greenpeace”-ийн шинжээчид Armani, Benetton, Calvin Klein, Diesel, Espirit, Gap, H&M, Jack and Jones, Levi’s, Mango, Marks & Spencer, Only, Tommy Hilfiger, Vancl, Vero Moda, Victoria’s Secret, Zara гэсэн  20 брэндийн 141 нэр төрлийн хувцсыг дэлхийн өөр өөр орны нэрийн дэлгүүрээс нь худалдан авч, өөрийн лабораторын шинжилгээнд хамруулжээ. Жинс, цамц, даашинз, эрэгтэй, эмэгтэй хүний дотуур хувцас, өмд, хүүхдийн хувцас гээд төрөл бүрийн байгалийн болон үйлдвэрийн аргаар гаргаж авсан материал бүхий хувцсыг итгэмжлэгдсэн лабораторид шалгаад үзэхэд үйлдвэрийн шат дамжлагын явцад ашигладаг химийн бодис нь бэлэн болсон бүтээгдэхүүнд нь үлдэж хоцорсон байгааг олж тогтоожээ.
Шинжилгээнд хамрагдсан 141 хувцасны 89-д буюу 63 хувь нь нонилфенол этоксилэт буюу NPE хэмээх бодис тодорхой хэмжээгээр байсан бөгөөд Zara, Levi’s, C&A, Mango, Calvin &Klein, Marks & Spencer, Jack &Jones брэндийн хувцаснуудад бүр их хэмжээгээр агуулагдаж байжээ.
Ялангуяа дэлхийн хамгийн том хувцас үйлдвэрлэгч брэнд болох “Zara”-гийн бараа бүтээгдэхүүнд ийм бодис ихээр агуулагдаж байж. Энэхүү химийн бодис хүний гормон, дааврыг өөрчилж, хэт их хэмжээгээр байвал хорт хавдар ч үүсгэх аюултай гэж “Greenpeace”-ийн шинжээчид дүгнэсэн байна. Энэхүү бодис усанд ууссанаар загасны эр дааврыг өөрчилж, эм шинжтэй болгож байсан, нөхөн үржихүйд нь нөлөөлж байсныг өмнө хийж байсан судалгаанууд харуулдаг аж. Түүнээс гадна дээрх 141 хувцасны дөрөв нь хорт хавдар үүсгэдэг үнэрт амин хэмээх бодис бүхий материалаар хийгдсэний ихэнх нь Zara-гийн бүтээгдэхүүн байжээ.

Тийм ч учраас “Greenpeace” байгууллага “Detox” хэмээх кампанит ажлынхаа хүрээнд тус брэндийг хүний эрүүл мэндэд аюулгүй хувцас үйлдвэрлэх,  энэ талаараа амлалт өгөхийг шаардаж байгаа юм. Учир нь, дээр нэр дурдсан зарим брэндээс гадна зарим хувцас үйлдвэрлэгч алдартай компаниуд  “Greenpeace”-ийн мэдэгдэл шаардлагын хариуд чанартай, хүний эрүүл мэндэд хоргүй материал, бөс даавуугаар хувцас хийж байхаа амлаад байна. Тухайлбал, Puma, Nike, Adidas, H&M, M&S, Li-Ning гэсэн долоон томоохон брэнд компани бүтээгдэхүүнээ эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай бөс материалаар хийнэ гэж амлаад байгаа юм.
Гэтэл дэлхий даяар нийлүүлж буй бүтээгдэхүүний тоогоор дэлхийд тэргүүлдэг “Zara” одоо хүртэл чимээгүй байгаа аж. Тус брэнд өөрийн веб хуудас дээр “Экологид ээлтэй менежментийн загвар” гээчийг сурталчлан эрчим хүч, хог хаягдлыг аль болох бууруулан, дахин боловсруулах бодлого барьж байгаа хэмээн мэдэгддэг ч хамгийн гол зүйл болох хэрэглэгчдэд хүрдэг бараа бүтээгдэхүүнээ хортой материалаар үйлдвэрлэж байгаа нь дэлхийд тэргүүлэгч томоохон компанийн хувьд байж боломгүй хариуцлагагүй явдал гэдгийг Greenpeace мэдэгдэж байна. Тус байгууллагын зүгээс хувцас үйлдвэрлэгч компаниудыг 2020 он гэхэд бараа бүтээгдэхүүнийхээ материалд агуулагдах хорт бодисын хэмжээг 0 хувь болгох шахалт тавьж байгаа юм.
Ийнхүү брэнд хувцас бүхэн чанартай байдаггүйг шинжээч, судлаачид дэлхий нийтэд сануулж байна. Тиймээс уншигч та ч бас хувцас сонгохдоо янз бүрийн будагч бодис, элдэв өнгө оруулсан хувцаснаас аль болох татгалзаж, материалын чанарын талаар асууж лавлаж байхгүй бол өөрсдөө ч мэдэхгүйгээр хувцаснаасаа хордоод явж байхыг үгүйсгэх аргагүй болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
unen yumuu daa.har pr blgui de
nutsgen ywi daa umsuh huwtsas oldkuen yaasan ch hetsuuen
ЯАСАН ХЭЦҮҮ ХУЖАА НАР ВЭ? ЕР НЬ МАЛЫНХАА АРЬС ШИРЭЭР Л ХУВЦАС ХИЙЖ ӨМСӨХ НЬ ЗӨВ ЗҮЙТЭЙ ЮМ БАЙНА ДАА ТҮМЭН ОЛОН МИНЬ ЭЭ.
яс юман дээрээ бренд биш энгийн хувцаснууд хоргүй байгаа даа
өмсөх хувцас идэх хоол олдохоо байх нээ ямар ч аймаар юм бэ дээ
Dandaa minii heregledeg neruud bna zarad bol bur durtai
bi yag odoo H&M iin huvtsas umssun bna udq uhehiin bna lda
bi yag odoo H&M iin huvtsas umssun bna udq uhehiin bna lda
ygaagaad ch ter xor ni arilaxgvi yum yy. yasan yadargaatai yum beee
яанаа дандаа миний хэрэглэдэг брэндүүд гсн ккк. гэхдээ ёстой балай юм аа. Эд нар ийм байхад манай эрээний бараа бол аймшгийн байгаа даа. Мэргэжлийн хяналтынхан шалгаасай аягү бол шалгадаг аппарат энэ тэр нь байхгүй дээ чааваас
balai yum barag ihenhi hun hereglej bgaahsdee
Хамгийн их уншсан