Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Манай гарагийн хамгийн аймшигтай шоронгууд

Нийгэм, олон нийтийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүн зохих ялаа эдэлж, гэмээ наманчлах нь зүй ёсны хэрэг. Гэмт хэрэгтнүүүдэд оноодог дэлхий нийтийн жишиг ял бол эрх чөлөөг нь хасч нийгмээс тусгаарлах. Аль ч улс орон өөр өөрийн шоронтой. Харин улс бүрийн шорон нь өөр өөрийн онцлог, дэглэмтэй. Энэ нь хууль ёсныхоос гадна хоригдлуудын хоорондох харьцаа гэж нэг юм бас бий. Шинжээчид манай гаригийн хамгийн аймшигт шоронгуудыг нэрлэж байна.


1.Манай гаригийн хамгийн аймшигт шоронг Бразилийн Сан-Паулу хотын Carandiru тэргүүлж байна. Энэ шорон доторхи хэрцгийллээрээ зөвхөн Бразил төдийгүй дэлхийд зартай. Камерууд нь пиг дүүрэн, таван хоригдол тутмын нэг нь ДОХ-ын халдвар авсан. Эмнэлгийн наад захын тусламж үзүүлэхээс татгалзана, шаардлага гараад мэс засал хийвэл нойрсмуулагчгүй хийнэ. 7500 хоригдолтой энэ шоронд 1000 ажилтан л ажилладаг.


2.Жагсаалтын хоёрт АНУ-ын Колорадо мужийн ADX Florence шорон орно. Тус тусдаа камертай, хоригдлууд нь хоорондоо харилцах бараг боломжгүй, маш хатуу дэглэмтэй. Хоригдлуудын нарлах цаг долоо хоногт есөн цагаас хэтрэхгүй, бусад цагт нь харанхуй камертаа л ганцаар сууна.


3. Францын La Sante шорон бол хоригдлуудад харгис хатуугаараа алдартай. Хүчирхийлэл, балмад харьцаа, гомосекс, боолын хөдөлмөр тасрахгүй. Өөр бас нэг аймшигт зүйл нь энэ шоронгоор дүүрэн харх. Тэд чинь хоригдлудын эд зүйлийг байтугай өөрсдийг нь ч нэг шөнийн дотор идчихэж мэдэх амьтад. Ийм болохоор хоригдлуудын дунд өвчин тасрахгүй.


4.Сирийн Tadmor шорон. Хоригдлуудтай жинхэнэ хэрцгий харьцдагаараа нэр гарсан шорон. Энд яг л фаистын бөөнөөр хорих лагерь шиг ус, олс, саваа, сүх ер таарсан юмаараа л тамлана. Ийм ч болохоор хоригдлын үхлээрээ өндөр. Энд эрүүгийн хэрэгтнүүдийг улс төрийн хоригдлуудтай хамт хорьдог болохоор тамлал бүр ч их байдаг.


5.Хамгийн аймшигт шоронгийн жагсаалтын тавд Кени улсын Найробийн шорон орно. Уг нь 800 хүний зориулалттай энэ шоронд 3800 хоригдол байгаа. Энд хэргээ шийдвэрлүүлж ял аваагүй, өөрөөр хэлбэл урьдчилан хорих байранд байх хүмүүсийг ялтангуудтай хамт хорино. Энд эмнэлгийн ямар нэг тусламж авах нь бүү хэл унтах ор ч олдохгүй.


6.АНУ-ын Нью-Йорк хотын Rikers Island шорон мөн л арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлан хүчирхийлэх, харгислах үйлдлээрээ зургаад ордог. Байсхийгээдл хоригдлууд үймээн гаргаж тусгайгийнхан ирж дарна. Хоригдлууд хэн нэгэндээ, тэр бүү хэл хамгаалагчдад байнга халдсан гэмт хэрэг гарч, ялаа нэмүүлдэг бүр жишиг тогтсон газар.


7.Аргентины Mendoza шорон бол хорих байрны наад захын шаардлага хангадаггүй газар. Хог хаягдлыг цагт нь зайлуулахгүй. 600 хүний байранд 1600 хүн байгаа болохооор хоригдлууд шалан дээр унтана. Бохир нь байнга давчихсан байдгаас хоригдлууд лонх, ундааны саванд бие засна. Ингээд байхаар чинь өвчин тасрахгүй, үхэл маш өндөр.


8. Найсдугаар байрыг Туркийн Диярбакыр шорон эзэлнэ дээ. Туркт гэмт хэрэг хийсэн хүүхдийг бүх насаар нь хорьдог болохоор энэ шоронд хүүхдүүд насанд хүрэгчидтэй хамт хоригддог. Тэгэхээр энд ямар ч дүрэм журамгүй хүүхдийг хэрцгийгээр зодож занчина. Эмнэлгийн тусламж бараг үзүүлэхгүй.


9.Хамгийн таагүй шоронгийн есдүгээрт Венесуэлийн La Sabaneta шорон зүй ёсоор орно.  Хүн амынх нь гуравны нэг ядуу энэ оронд шорон гэхэд гайгүй байж болмоор. Шоронгийн ажилтнууд нь хээл хахуульд идэгдсэн болохоор энэ талаар дээд зэрэг. 150 хоригдолд нэг хмагаалагч оногдоно. Хоригдлуудын үймээн бол энэ шоронгийн салшгүй хэсэг, байнаг гарна. Ийм үймээний үеэр 108 хоригдол үхэж байсан удаа бий. Ийм болохоор ч тэр үү ойролцоо нь цэргийн анги байрладж үймээнийг дардаг.

10. 10 дахь байранд АНУ-ын Калифорния мужийн 150 жилийн өмнө баригдсан San Quentin шорон орно доо. Энэ удаан хугацаанд хоригдлуудтай харилцаах араг хэлбэрт нь нэг их өөрчлөлт гараагүй гэж болно. Шинжээчид америкийн хамгийн муу шорон гэж хүлээн зөвшөөрдөг. Энд цаазын ял сонсон хоригдлуудыг байлгана. Камерууд нь дүүрэн, эмч, хамгаалагч нар хүрэлцэхгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй. Мөн л хоригдлуудын үймээн гарч, хүний амь сүйддэг газар.

0 Сэтгэгдэл
хаха
haha yanztai
axaxxaxax hustnaaa gants hudag orsoldogchgui negt genee chi ysn orood uzsen ym bee ?/ yag medej ban chi
Аймшигтай юм аа, гадаадын шорон жаргалын орон гээд байдаг аль вэ дээ.
Манай "Ганц худаг"-ийг мэдэхгүй л байна даа. Шууд өрсөлдөгчгүй нэгт ш дээ
Хамгийн их уншсан