Мотоцикл ер нь ямар үнэтэй байж болох вэ, бүр дөрвөн дугуйтай байлаа ч гэсэн. Гэхдээ дөрвөн дугуйтай мотоциклыг есөн сая доллараар худалдаад авахад бэлэн байна шүү дээ. Энэ бол Lazareth компанийн үйлдвэрлэсэн Wazuma V8 мотоцикл. Бусдаасаа ялгарч гайхмаар зүйл нэг их үгүй ч энэ бол Феррари фирмийн 250 морины хүчтэй хөдөлгүүртэй. Гэхдээ италийн ийм хөдөлгүүрээс гадна өөр нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн эд ангиуд байгаа л даа. Ухаандаа жолоо, удирдлагын системийг нь BMW-д хийсэн.
Төслийн нийт өртөг уг нь 265 мянган доллар болсон байна. Гэхдээ нэгэнт л саятнуудад зориулаад хийсэн болохоор худалдан авагчид нь бэлэн байгаа. Юутай ч JamesList сайтад үнийн санал тавьсан чинь үнэхээр л худалдаад авчихсан байгаа юм даа. 265 мянган доллар гэдэг чинь оросын “Урал” мотоцикл 100-г худалдаад авчих мөнгө. Нэрээ хэлэхийг хүсээгүй худалдан авагч одоо энэ ганган тэргээрээ ганцаараа л зугаалж байгаа байх, яахав мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ёстой хамаагүй юм хойно.