Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хаана ч сайхан нойрсч болох дэр


Онгоц галт тэрэгний буудалд, магадгүй эмнэлгийн хүлээх танхимд, эсвэл олон хүнтэй галт тэргэнд нойр чинь тэсэлгүй хүрч байсан ч суугаагаараа тухтай унтаж болохгүй толгой чинь санжигнаад, нөгөө бол хүмүүс шуугилдаад амар заяа үзүүлэхгүй байх нь элбэг. Үгүй тэгээд өдөн дэр сугавчлаад явж байлтай биш дээ. Тэгвэл испанийн загварын Kawamura-Ganjavian студи хаана ч авч явахад авсаархан, тэгсэн атлаа орчноосоо хамааралгүйгээр тухтайхан унтаж болох дэр зохион бүтээснийгээ “Тэмээн хяруул” гэж нэрийджээ.

Та энэ дэрээ ёстой хаана ч, галт тэрэгний буудал, албан өрөө, энд тэндэхийн хүлээлгийн танхим, автобусанд хэрэглэж болно. Энэ дэрийг зөөлөн дпаавуугаар урлаж дотор нь жижгхэн бөмбөлгүүдээр дүүргэжээ. Ийм тийм хүн хэрэглэж болохгүй гэх юм уу, хэрэглэх заавар энэ тэр ердөө ч хэрэггүй. Маш энгийн. Нойрсоход чинь садаа болохгүйн тулд нүд чинь харанхуйд, харин агаар амьсгалах нээлхий бэлэн. Гараа дэрлэж унтмаар бол чихнээс арай дээгүүр байх нүхээр гараа хийж болно. Амарчихмаар аятайхан цагаа дэмий өнгөрөөхгүй

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан