Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
12 сарын 21-нд гариг эрхсийн том жагсаал болно


Ертөнцийн төгсгөл болно хэмээн шуугиад байгаа арванхоёрдугаар сарын 21 хүртэл ердөө ганцхан сар үлдлээ. Гэхдээ хүн төрөлхтнийг юу хүлээж байна вэ, аймшигт мөхөл үү, эсвэл шинэ эриний эхлэл үү.

Ертөнцийн төгсгөл. 2012 оны 12 дугаар сарын 21: Яг юу болох вэ

Энэ өдөр сансрын гариг эрхсийн том парад болно гэнэ. Санчир, Ангараг, Дэлхий, Бархасбадь гаригууд нэг шугаман дээр жагсана гэсэн үг. Харин нар сүүн замын төвд очих юм. Үүнээс гадна энэ парадад галактикийн төвөөс алслагдсан оддын системийн бусад гаригууд ч оролцох юм байна.
Энэ бол 26 мянган жилд нэг удаа тохиодог гариг эрхсийн хамгийн сонин үзэгдэл болно. Үүнийг хүн төрөлхтний хувьслын шинэ эринд шилжих шилжилт гэж үзэж байна. Яагаад гэхээр гариг эрхсийн сүүлчийн ийм парадын үеэр амьтан ургамлын хэдэн зуун төрөл зүйл устаж үгүй болсон гэдэг.


Ертөнцийн төгсгөлийн талаарх эрдэмтдийн санал

Хамгийн үнэн зүйл бол энэ арванхоёрдугаар сарын 21-нд Майяагийн хуанлийн нэгэн мөчлөг дуусч байгааг л ертөнцийн төгсгөл гэж шуугиад байгаа юм. Майяагийн домгоор бол хуанлийн нэгэн мөчлөг ингэж дуусахад соёл иргэншил бүрэн устана гэсэн байдаг. Харин судлаачид болохоор энэ бол төгсгөл биш, шинэ үе буюу 14 бактуны нь эхлэл гэдэгт итгэлтэй байна. Оросын Ус цаг уурын хүрээлэнгийн тэргүүн Роман Вильфанд “Ертөнцийн төгсгөл байж болохоор цаг агаарын ямар нэгэн эрс өөрчлөлт болох талаар цаг уурчид урьдчилан тогтоогоогүй байна. Урьдынхаараа л 12 дугаар сарын 22 хүртэл өдөр богиноссоор, 22,23-ны өдрүүдэд хамгийн богино өдөр байна. Үүнээс өөр ямар нэгэн өөрчлөлт болохгүй, ертөнцийн төгсгөл болохоор аймшигтай зүйл болохгүй” гэсэн байна.


Ертөнцийн төгсгөлийн талаарх эрдэмтдийн бодол. Вангагийн таамаглал

Оросын эрдэмтдийн хувьд ямар ч төгсгөл болно гэж бодохгүй байна. Нарны идэвхжил нэмэгдэж энэ нь хиймэл дагуулууд, Олон улсын сансрын станцын ажиллагаанд нөлөөлж болох юм гэж Газрын таталцал, радио долгион тархалт, ион давхаргын хүрээлэнгийн захирал,  физик математикийн ухааны доктор Владимир Кузнецов хэлж байна.

Харин болгарын зөнч Ванга агсан бол XXI  зууны эхээр ертөнцийн төгсгөл болно, гэхдээ далай тэнгис эргээсээ халин хүн төрөлхтөн усан далайд живэх болно гэсэн байдаг.


Ертөнцийн төгсгөлийг Түвдийн лам нар юу гэсэн бэ

Түвдийн лам, Шамбалын нэрт зөнч болохоор 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий нарны ситемтэйгээ галактикийн “тэг зурваст” очно. Энэ нь манай гариг дахин төрнө гэсэн үг. Гэхдээ 12 дугаар сарын 21-ний өглөөний 10 цагаас бүрнэ харанхуй, нам гүм эхэлж холбоо харилцаа, дуу авиа тархахгүй, цахилгаан хэрэгсэл ажиллахгүй гэсэн байна.
Энэ нь хоёр долоо хоног үргэлжилнэ гэнэ. Манай дэлхий “тэг зурвас”-аас  2013 оны хоёрдугаар сарын 7 гэхэд бүрэн гарч бүх зүйл хэвэндээ орно гэжээ.

1 Сэтгэгдэл
яагаад сөнөх гээд байгаан амид гарах арга зам байгаа юмуу
ene unen bol ajlaa taslaad gertee mun bn bhda huldult yawagdiishde
Bid nar chini garag erhesiin hovor sonin uil yavdal bolj baigaa yed amidarch baigaa aztai humuus yum bish uu. haha
яагаад сөнөх гээд байгаан амид гарах арга зам байгаа юмуу
2doloo honog haranhui boloh ym bol ajildaa ybahgui gertee bj baiy da ajil tasalsan geel ym boloh ym boluu ard irged yah estoig er n erthen heleed ogdog boloosoi
Тэгвэл харин ч мөхөл биш гариг эрхсийн сонин үзэгдэл болох юм биш үү
Хамгийн их уншсан