Жүжигчин Ванесса Хадженс хэзээ ч эротик дүр бүтээхгүй гэж амласан гэнэ. Тэрээр хамгийн сүүлд тоглосон “Spring Breakers” киноныхоо эротик хэсэгт нь тоглосон боловч түүний хувьд маш хүнд, сэтгэлийн дарамттай байсан учраас дахин ийм дүрд тоглохгүй гэдгээ менежертээ анхааруулжээ. Ванесса энэ кинонд Жеймс Франко, Эшли Бенсон, Селена Гомез нарын залуу ододтой хамтран тоглосон юм. Тэдний шинэ уран бүтээл Венецийн кино наадмын үеэр дэлгэцэнд гарсан боловч хараахан үзэгчдийн хүртээл болоогүй байгаа юм.
Ахлах сургуулийн мюзикл киногоороо олны танил болсон 23 настай жүжигчин бүсгүй өмнөх найз залуу Зак Эфроноос салаад одоо бас л жүжигчин, хөгжимчин Остин Батлертай болзож байгаа билээ.
Ванессагийн хамгийн сүүлд Glow сэтгүүлд өгсөн ярилцлагын зураг
Spring Breakers киноны Венеци дэх нээлт
Найз залуу Остин Батлерын хамт