Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Маузер чинь буу юм уу, эсвэл хүн үү


Та бидний ном зохиол, кино дэлгэцээс хэдийнээ танил болсон буудлагын энэ зэвсэг германы зэвсгийн мастер Пауль Маузерийн нэрээр нэршиж дэлхий дахинаа алдаршсан ч үнэн хэрэгтээ тэр зохион бүтээгээгүй юм байна. Харин Маузерийн зэвсгийн үйлдвэрийн туршилтын цехэд ажиллаж байсан ах дүү хоёр Федерле шинэ буу хийхээр оролдсоор ийм гар буу бүтээж түүнийгээ эхлээд Р-7,63 гэж нэрлэсэн байна. Гэхдээ л Пауль Маузерийн нэрээр 1895 онд патент авснаар энэ буу ингэж нэршсэн байна. Ингээд 1896 оноос 1939 онд хүртэл нийтдээ нэг сая орчмыг  үйлдвэрлэжээ.

Маузер бол Оросын иргэний дайны үед хувьсгалчид, цагаантнууд, дээрэмчдийн гол зэвсэг болж байсан, ЗХУ-ын Ажилчин тариачны улаан арми зэвсэглэлдээ бас хэрэглэж  байсан.
Яагаад ингэж хурдан түгээл болов. Хэргийн гол нь хүчин чадалдаа л байсан хэрэг. Авсаархан гар буу атлаа хөнгөн карабины чадалтай, модон гэрийг нь мөрлөгч болгон ашиглаж болдог. Алсын тусгал сайн, сум нь 1000 метрт алах хүчтэй.

Нөгөө талаар энэ буу анх гараад 5000 герман маркийн үнэтэй байсан нь эзэмшигчийнх нь тухайд ямар хүн гэдгээ харуулах нэг боломж байж. Тэр цагт германы “Опель” машин 3500 маркийн үнэтэй байсан гэдэг шүү. Тэгээд л маузер бууг нэг ч арми албан ёсоор зэвсэглэлдээ аваагүй хэрэг. Харин хувьсгалчид, дээрэмчид цагаантнууд бол тэр үед өөр байлаа. Иргэний дайнаас хойш энэ  бууны үнэ хямдарсан юм. Оросын  “Эрхэм загасчид, анчдад хэрэгтэй зүйлс”, “Ноёд аялагчдын хувьд юугаар ч сольшгүй бэлэг”  гэдэг хоёр дэлгүүрийн каталогт “Маузер фирмийн автомат гар буу-карабин 238 рубль, 87 копеек” гэсэн нь бий.

Үнэхээр эхэн үедээ өндөр үнэтэй байсан болохоор л залуу морин цэрэг Уинстон Черчилльд чинээлэг эх нь ийм буу бэлэг болгож байсан байж таараа. Черчилль тэр буугаа бариад англи-бурын дайны үед морин цэргийн дайралтад оролцож явж.

Герман ч, орос ч энэ бууг байнгын армийнхаа зэвсэглэлд албан ёсоор оруулаагүй, харин тэнгисийн явган цэрэг, морин цэрэг, тусгай мэргэжлийн зарим ангиудаа л хэсэгчлэн зэвсэглэж байсан юм байна. Энэ буу манай улсын хувьд 1900-аад оноос хойш эхнийх нь үзэгдэж эхэлсэн бол Орост өрнөсөн иргэний дайны үеэс улаантан цагаантнуудтай хамт орж ирж элбэгшсэн байна. Манай цэрэг, арми мөн л энэ бууг өөрийн зэвсэглэлд албан ёсор авч өргөнөөр ашиглаагүй, гэхдээ ардын хувьсгал, 1932 оны үймээн, Халх голын дайны үеэр ашигласаар байсан.  Одоо манай зэвсэгт хүчний болон үндэсний түүхийн музей, зарим нэгэн хувь хүнд бэлэглэсэн, дурсгасан нь байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан