Их британийн алдарт тагнуул 007 буюу Жеймс Бонд ирэх жил дэлгэцэнд гарсныхаа 60 жилийн ойг тэмдэглэнэ. Монголчуудын цаг тооны хэмжүүрээр нэгэн үеийг элээхдээ тагнуулч маань 14 ном болон худалдаанд гарсан бол 23 кино нь дэлгэцнээ амилжээ. Мөн энэ хугацаанд Шон Коннероос Дэниел Крейги хүртэл зургаан удаа нүүр царайгаа хувиргасан. Харин хэдэн бүсгүй, машин сольсныг тооцоолж гаргаагүй байна.
Энэ удаа түүний унаж эдэлж явсан тансаг машинуудыг нь онцолж байна.
1. Bentley Mark IV. 1963 онд гарсан анхны “Хайр дурлалтайгаа Оросоос” кинон дээр Бондын унаж явсан тансаг машин.
2. Rolls Royse Phantom III. Бол харин 1964 оны “Голдфингер” киноны хөлөг нь.
3. Харин 1967 онд “Зөвхөн хоёр удаа л амьдарна” кинон дээрээ алдарт тагнуулч маань тэнгэрээс хурц ягаан өнгийн Little Nellie далавчит нисэгчээр бууж ирдэг. Газарт бууж ирээд ямар явган явалтай биш дээ, цагаан өнгийн Toyota 2000 GT машинаар давхидаг. Гэхдээ Шон Коннерид зориулж түүнд садаа болохгүйн тулд кабиныг нь задгай дээвэртэй хийсэн гэдэг. 2 зураг
4. 1971 онд “Мөнхийн очир алмааз” кинон дээрээ Бонд Ford Mustang Mach 1 машинаар давхиж ажлаа амжуулдаг байна.
5. 1977 оны “Миний хайртай тагнуул” анги дээрээ Жеймс Бонд усан доогуур шумбагч шиг машин ашиглана. Тэр нь тогтворжуулагч, дуран, бүр зенитийн пуужинтай шүү.
6. Харин 1981 оны “Зөвхөн чиний нүдэн дээр” гэдэг кинон дээрээ унасан “Citroen 2CV” машиныг нь үзэгчид хамгийн хөөрхөн загварын машин гэж үздэг юм билээ.
7. “Аллагын зөвшөөрөл” кинон дээрээ болохоор Бонд 1989 онд мод тээврийн Kenworth W900B машин барьдаг.
8. 1995 оны “Алтан нүд” кинон дээрэ мэргэжлийн тагнуулч маань тэнгэрийн өнгөт BMW Z3 унаж гангарна. Мэдээж алдарт тагнуулчиын төмөр хөлөг дайснуудынхаа эсрэг ашиглах хүнд пуужингаас гадна шаардлагатай тохиолдолд хэрэг болох тормозны шүхэр, ослын үед өөрөө шидэгч бас бий.
9. Үүнээс дөрвөн жилийн дараа Жеймс Бонд “Ертөнц бүхэлдээ давцуу” кинондоо машиныхаа маркийг солиогүй, харин шинэчилж BMW Z8 болгосон. Мэдээж цаг үеэ дагаад тоноглол нь ч сайжирсан л даа. Энэ машины салхины шилэн дээр нь компьютер дэлгэц, сансрын холбооны чиглэл заагч, хажуу бөөрөнд нь пуужин харвагч байгаа.
10. Энэ анги дээр Бонд бас цасан дээр явагч, нисдэг тэрэг ашигладгийг Ян Флемингийн романаар кино хийж эхэлсний 50 жилийн ойд зориулж Английн агаарын тээврийн үндэсний музейд тавьсан байдаг.
11. “Үх, гэхдээ одоо биш” киног 2002 онд хийхэд Бондод ногоон өнгийн Jaguar XKR унуулсан. Хамгийн бэрхшээлтэй нь алдарт тагнуулчийн хэрэглэх дулаан мэдрэгчтэй 20 орчим пуужин,миномёт, Гатлингийн их буу, усан буу гээд зэвсэг хэрэглэл гээд бүхэл бүтэн зэвсгийн “агуулах”-ыг энэ жижигхэн машинд тоноглох хэрэгтэй болсон байна.
12. 2008 онд гарсан “Сайхан сэтгэлийн квант” киноны Aston Martin DBS машиныг нь Лондонгийн дуудлага худалдаа 338 мянган доллараар үнэлж зарсан. Энэ сонгодог машин ердөө л 4.5 секундын дотор 100 км.цагийн хурд авч, цагт 300 км.цаг хурдалж чадна. Харамсалтай нь кино зураг авах үеэр нэг л хэсгийг авахдаа зургаан ч ийм машин эвдэлж байсан юм билээ.
13. Дэлгэцэнд гараад удаагүй байгаа “Скайфолл” кинондоо супер тагнуул маань хэд хэдэн машин, мотоциклоор хөлөглөнө. Honda CRF250R мотоциклоор тэр Стамбулд хөөцөлддөг хэсгийн зургийг авахдаа зургийн групп өөрсдөө мотоцикл унах, мотоциклынх нь жолоон дээр HD камер байрлуулах гээд олон арга хэрэглэжээ.