“Gangnam Style” дуугаар алдаршсан Өмнөд Солонгосын рэппер PSY барууны оддыг хуйлруулсаар байна. Энэ удаа дуучин Мадонна түүнийг Нью-Йорк дахь тоглолтдоо “Gangnam Style”-аа дуулахыг урьжээ. Тэд хамтдаа алдарт морины бүжгийг хийсний зэрэгцээ Мадоннагийн “Music” дуун дээр ч хамтарч бүжиглэсэн байна. PSY Германы Франкфуртэд болсон Европын MTV авардст оролцож, шилдэг видео хэмээх шагналаа гардсаны дараа Нью-Йорк руу нисч иржээ. Мадонна дэлхий тойрсон аялан тоглолтоо Нью-Йоркт хааж байгаа учир энэ удаагийн шоундаа онцгой зочин урихаар шийдсэн нь PSY байжээ. Тэрээр “Gangnam Style” –ийн үнэнч фэн нь гэдгээ мөн PSY-гийн өмссөн улаан хослол өөрт нь маш их таалагдаж байгааг хэлээд амжжээ.
Үүнээс өмнө PSY Бритни Спирс, Хайди Клум, Мел Би, Эллен Де Женере гээд барууны алдартнуудтай хамт “Gangnam Style” –ийн бүжгээ бүжиглэж байсан билээ.