Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хамгийн үнэтэй эдлэлүүд

Хүн бүрий компьютер хэрэглэдэг болсон өнөөдөр цагт та хамгийн хямдхан гар утасыг 15, дөрвөн кГб-ын флашийг таван доллараар, чихэвчийг нэг доллараар худалдан авч болно. Ямар ч байсан таны хэрэгцээг хангаад байна гэсэн үг. Гэхдээ компьютер, гар утас нь хэрэглээнээс гадна тухай хүний имиж, нэр төрийг илэрхийлдэг болсон болохоор гар утас, компьютерийнхээ элдэв тоноглолыг өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн хэв шинжийг илэрхийлсэн, бүр элдэв эрдэнийн чулуугаар чимэглэж хийх нь бас нэг имиж болсон гэхэд ташаа болохгүй. Ийм сонирхол манай гарагийн хэдэн зуун сая хэрэглэгчийн дунд нэгэнт бий болжээ.
Манай гариг дээрх хамгийн үнэтэй тансаг тоноглолыг танилцуулж байна


Бриллиантан хулгана 25,7 мянган долларын үнэтэй

Pat Says Now компанийн үйлдвэрлэсэн, гурван товчлууртай гэрлэн мэдрэмж бүхий USB хулгана 300 dpi нягтралтай. Энэ хулганыг 750-ын сорьцтой 18 карат цагаан алт, 59 бриллиантаар чимэглэсэн байна. Цагаан алтан их бие дээр нь очир алмааз байрлуулснаар нь “Очир алмаазан цэцэг”, “Очир алмаазан цацраг” хэмээн хоёр өөр загвараар хийжээ.


Мөөгөн флаш

Та бидний халаасандаа хийж,  түлхүүрийн оосортоо зүүгээд, зураг материал хуулаад авч явдаг флаш 36,9 мянган долларын үнэтэй гэвэл та итгэх үү.  Швейцарийн ноёл чимэглэлийн La Maison Shawish компани ерийн  нэг флашийг тансагчуулд зориулан Magic Mushrooms USB флаш болгон өөрчилж чаджээ. Мөөгөн хэлбэртэй, бас л очир алмаазаар чимэглэсэн энэ флаш 32 Гб багтаамжтай.
Эднээс хамгийн хямд нь 11,34 каратын ягаан сапфираар хийж цагаан очир алмаазаар чимэглэсэн болохоор 24,4 мянган доллар хүрдэг бол заримыг нь 11,34 карат бадмааргаар чимсэн байхад хамгийн үнэтэй флашийг 9,18 карат маргад эрдэнээр чимэглэсэн гэнэ.
Гадаад хэлбэрийг нь “Алис гайхамшгийн орноор” гэдэг үлгэрээс сэдэвлэсэн гэнэ шүү.


Алтан удирдлага Gold RC1 - 55 мянган доллар

Данийн үйлдвэрлэгч Lantic Systems 2007 онд Амсдердамд болсон METS  үзэсгэлэнд цэвэр алтаар хийсэн олон хувилбарт гар удирдлага тавьсан нь энэ. Ахуйн хэрэглээний ямар ч цахилгаан хэрэглэл удирдах зориулалттай энэ тоноглолын үнэ өнөө хүрэхэд бараг хоёр дахин нэмэгдээд байгаа гэнэ.


Beats by Dre чихэвч нэг сая доллар

114 каратын очир алмаазаар чимэглэсэн энэ чихэвчийг үнэт эдлэлийн  Graff Diamonds компани бүтээсэн байна. Хамба хилэнгээр бүрхэж дуу шингээгчээр бүрсэн чихэвчийг  нь  хүний чихэнд таарч гаднаас өөр дуу авиа нэвтрүүлэхгүйгээр хийсэн байна.


PrestigeHD Supreme Rose Edition телевизор бол 2,3 сая доллар

Metz и PrestigeHD компанийн британийн үнэт эдлэлийн уран дархан Стюарт Хьюзтай хамтран бүтээсэн 55 дюймын энэ телевиз манай гаригийн хамгийн үнэтэй телевизорын тоонд зүй ёсоор орно. Телевизорын хүрээг хийхэд 28 кг алт орсон бол эргэн тойрныг нь тус бүр нэг каратын 72 ширхэг очир алмаазаар чимэглэжээ. Үүнээс гадна хув ч бас орсон  гэнэ.Харин ерөнхий их биеийг нь матрын арьсаар бүрсэн энэ телевизорыг ердөө гуравхан ширхэгийг үйлдвэрлэсэн гэдэг.



Дүрс тоглуулагч 781,25 мянган доллар

Та бидний “приставка” гээд нэгэн үе хэрэглэж байгаад одоо хэрэгцээнээс хэдийнээ гарсан дүрс тоглуулагчийн Nintendo Wii загвар 22 каратын 2,5 кг алтаар бүрсэн гадаргатай, өмнөх товчууд нь 19,5 каратын жинтэй 78 ширхэг очир алмаазаар чимэглэсэн болохоор ийм үнэтэй. Даан ч компани үүнийгээ ердөө гуравханыг хийсэн болохоор ховор л байх.


Өсгөгч  87,4 мянгаас 6,95 сая доллар

Shape Audio компанийн бүтээгдэхүүн Hi-End маркийн Organic Harmony системийн таван шугамын өсгөгч 87,4 мянган доллараас 6,95 сая долларын үнэтэй. Shape Audio-гийн ерөнхийлөгч Лючиано Паскуареллийн оролцоотой хийсэн энэ өсгөгч үндсэндээ эргэн тойрны чиглэлээр дуугарна. Үүнийг 18 карат алтаар чимэглэснийг нь 6,95 сая доллараар үнэлж байгаа бол 925-ын сорьцтой мөнгөөр урласан нь 416 мянган, хүрлээр бүрсэн нь 87,4 мянган доллар гэнэ. D ангиллын энэ төхөөрөг иж бүрдлээрээ  1000 Вт хүчин чадалтай.


Очир алмаазан iPhone-4 найман сая доллар

Манай гариг дээрх хамгийн үнэтэй гар утас iPhone-4  32 Гб-ын санах байгууламжтай. Утасны гадаргуу дээр нийтдээ 100 карат болох 500 ширхэг очир алмааз шигтгэсэн. Утасны холбох төхөөргийг  цагаан алтаар хийж гол товчлуурыг 7,4 каратын очир алмаазаар хийсэн байна. Их биеийн арын таглааг алтаар хийж, дээр нь Apple-ийн бэлгэ тэмдгийг 53 ширхэг очир алмаазаар шигтгэн урлажээ. Австралийн нэрээ хэлэхийг хүсээгүй баяны захиалгаар энэ утасыг ердөө хоёрхон ширхэгийг үйлдвэрлэсэн байна.



Тираннозаврын ястай iPad 2-ын үнэ 8,1 сая доллар

Энэ бас л манай гаригийн хамгийн үнэтэй дэлгэцээр тодроод байгаа төхөөрөг. Стюарт Хьюзийн бүтээл iPad 22 дэлгэц нь 24 каратын хоёр кг алтаар чимэглэсний зэрэгцээ 750 грамм аммолит гэдэг эртний жинхэнэ байгалийн чулуугаар гоёжээ. Хамгийн сонирхолтой нь энд тираннозаврын 54 грамм яс оруулсан нь улам ч үнэтэй болгож байгаа гэнэ. Home товчных нь төв цэгт бас 8,5 каратын очир алмааз шигтгэсэн байгаа.


Компьютерийн цүнх бас 11 сая доллар болж

Нэгэнт л тансаг тоноглол, төхөөрөгтэй бол цүнх сав нь ч бас тансаг байх ёстой. CoverBee компани энгийн л нэг ноутбукт зориулж Diamond Laptop Sleeve маркийн цүнх урласан нь 11 сая долларын үнэ хүрч байна. Цүнхийг дэлхийн өнцөг блуан бүрээс  цуглуулсан нийтдээ 8,8 сая ховор очир алмааз хэлхэж хийсний  зэрэгцээ, буудаж алаагүй, өөрийнхөө үхлээр нөгчсөн амьтдын арьс тэртээ Сибириэс аваачиж  эмжсэн гэнэ. Зөөврийн компьютерийг тань хүйтнээс хамгаалахаар цүнхний эмжээр, дотор талыг бүрсэн арьсан дээгүүр очир алмааз шигтгэн чимэглэжээ. Очир алмаазан цүнх урлахад нийтдээ хоёр жил зарцуулсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан