Ням гаригийн үдэш Франкфуртэд болсон Европын MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолын хамгийн том ялагч нь АНУ-ын каунтри дуучин Тэйлор Свифт байлаа. 22 настай дуучин бүсгүй энэ удаагийн MTV EMA-гаас шилдэг эмэгтэй жүжиглэлт, шилдэг амьд жүжиглэлт, шилдэг дүр төрх гэсэн гурван номинацад шагнал хүртжээ. Дуучин Жастин Бибер түүнтэй адил гурван шагналын эзэн болсон ч Бруклинд тоглолттой байсан учраас шагннал гардуулах ёслолд ирж амжаагүй байна. Ер нь энэ удаагийн MTV EMA-д залуу одод давамгайлж байлаа. “Call Me Maybe” дуугаараа алдаршсан Канадын залуу дуучин Карли Рэй Жепсен хоёр номинацын эзэн болсон бол Британийн “One Direction” хамтлаг шилдэг шинэ жүжиглэлт, хамгийн хүчирхэг фэнүүд гэсэн хоёр төрөлд ялагч болсон юм.