Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Chanel No 5-ыг хориглоно гэв үү

Мэрилин Монрогийн орон доторх цорын ганц гоёл нь гэгддэг байсан алдарт Chanel No 5-ыг Европт худалдахыг хориглож магадгүй гэсэн яриа гараад байна.   91 жилийн түүхтэй, 30 секунд тутамд нэг ширхэг зарагддаг энэ алдарт үнэртнийг хориглож магадгүйд хүрсэн шалтгаан нь найрлаганд нь агуулагддаг модны хөвд хүний биед харшил үүсгэдэг байж болзошгүй гэнэ.  Chanel No 5-ын орц найрлагын хамгийн чухал хэсэг болох модны хөвд нь  арьсны харшил үүсгэх эрсдэлтэй учир хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэх эсэхийг Европын холбооны эрдэмтэд шинжилж байгаа гэнэ.  Европын холбоонд мөрдөгддөг журмаар үнэртэй усны найрлаганд ордог 26 нэр төрлийн  бодисыг заавал хайрцаг сав дээр нь бичсэн байхыг шаарддаг. Хүний биед харшил үүсгэж болзошгүй эдгээр бодис дотор модны хөвд багтдаг аж.
Үнэртэний найрлагад багтдаг бодисууд хүний биед ямар нөлөөтэй болохыг Олон улсын үнэртний холбооноос ч судалж байгаа бөгөөд ихэнх үнэртний найрлагад ордог цитрал, мандарины тос, кумарин, жасмин, сарнай зэрэг зарим  төрлийн ургамал бодисыг ч хориглож магадгүй байна. Хэрэв энэ мэтчилэнгээр үнэртний найрлаганд багтдаг түгээмэл ургамал, бодисуудыг хориглоод байх юм бол Chanel-аас эхлээд “Miss Dior”, “Guerlain”-ий “Shalimar”, Thierry Mugler-ийн “Angel” гээд олон үнэртэн хэрэглэгчдийн гарт хүрч чадахгүй болох нь. Хэрэв тэгвэл энэ салбар тэр чигтээ унана гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
 
Chanel No5-ыг алдарт Коко Шанель 1921онд гаргаж авснаас хойш өдгөө дэлхийн сая сая бүсгүйчүүд энэ үнэртнээр гоёж байгаа билээ. Орчин үеийн таван бүсгүй тутмын нэг нь Chanel No5-ыг хэрэглэдэг гэсэн судалгаа ч бий.


Коко Шанель

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан