Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хамгийн гажиг хуулиуд

АНУ-ын зарим мужид өөр орон нутгийн хүн ойлгохооргүй, гаж хэмээн хэлж болохоор хачин жигтэй хууль дүрэм үйлчилдэг байна. Нөхөр нь эхнэрээсээ зөвшөөрөл авч байж зодох, үүдэн шүдээ унагаж болохгүй, дотуур хувцсаар машинаа арчихыг хориглоно, эрвээхэйний араас хөөцөлдөж болохгүй гээд хүний санаанд оромгүй хачирхалтай хуулийн зарим зүйл заалтыг сонирхуулбал:

АЛАБАМА МУЖИД

-Нөхөр нь эхнэрээ эрхий хурууны диаметрээс том хэмжээтэй зүйлээр цохиж болохгүй.
-Хиймэл сахал зүүж ирээд, сүмд байгаа хүмүүсийг инээлгэж болохгүй.
-Эрэгтэйчүүд эсрэг хүйстний өмнө шүлсээ хаяж үл болно.  
-Төмөр зам дээр давс хаясан хүнд цаазаар авах хүртэл ял онооно.
-Гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн эхнэрүүд бүх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлж болно. /Харин нөхрүүдэд ийм эрх байхгүй/

АЛЯСК

-Баавгайг агнаж болно. Харин үргээх юм уу зураг авах, зургийг нь авах гээд унтаж байгаа баавгайг сэрээхийг хориглоно.
-Хандгайнд архи өгөхийг хориглоно.
-Хандгай агнах гэж байгаа хүний чихэнд үг шивнэх нь хууль бус.
-Үсчний газар имж дагуулж ирэхийг хориглоно.

АРИЗОНА

-Нөхөр нь эхнэрээ зодохыг хуулиар зөвшөөрнө. Гэхдээ сард нэгээс илүүгүй байвал зохино.
-18-аас дээш насны бүх хүний инээхэд харагдах нэгээс илүү шүд унасан бол хууль бус гэж тооцно.
-Хүний өгсөн аяга усыг уухаас татгалзах нь хууль бус.
-Нэг айлд зургаагаас дээш эмэгтэй амьдарч үл болно.
-Бусдын саванг зөвшөөрөлгүй авсан бол тэр савангаа дуустал биеэ угаах ёстой.
-Кактус тарьсан хүнд 25 жил хүртэл хорих ял онооно.
-Хэрэв дээрэмчин, гэмт хэрэгтний халдлагад өртвөл, эсрэг талын барьсантай адил зэвсгээр л өөрийгөө хамгаалж болно. Өөр зэвсэг хэрэглэхийг хориглоно.
-Эмэгтэйчүүд өмд өмсөхийг хориглоно.

АРКАНЗАС

-Арканзас мужийн нэрийг Арканзоу гэж дуудвал зохино. Буруу дуудвал торгоно.
-Оройн 18 цагаас хойш нохой хуцахыг хориглоно.
-Литтл Рок гудамжинд эсрэг хүйсний хүндээ сээтэгнэж болохгүй.
-Арканзас голын усны төвшинг Мэйн Стрит гүүрнээс дээш гаргаж болохгүй.

КАЛИФОРНИ

-Дотуур хувцсаараа машин арчихыг хориглоно.
-Усан сан дотор дугуй унаж болохгүй.
-Хоёроос дээш үхэргүй бол ковбой гутал өмсөхийг хориглоно.
-Тогтоол усан дээгүүр үсэрч тоглож байгаа хүүхдийг болиулах гэсэн хүнийг хууль бус зүйл хийсэнд тооцож, торгоно.
-Холливудын гудамжинд нэг дор 200-гаас илүү хонь явж өнгөрөхийг хориглоно.
-Хайртай бүсгүйнхээ гэрийн гадна дуулж сэтгэлээ илчлэх бол хотын захиргаанаас заавал зөвшөөрөл авах.
-Ан хийх зөвшөөрөлгүйгээр хулганы хавх тавихыг хориглоно.
-Шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгч буй хүн уйлж болохгүй.
-Унтлагын өрөөндөө хоол хийж болно, харин гал тогооныхоо өрөөнд унтаж үл болно.
-Нэг ваннд хоёр хүүхдийг зэрэг усанд оруулж болохгүй.
-Калифорнийн Риверсайдед хэрвээ үнсэлцэх гэж буй бол хоёулаа сарнайн хийжүүлсэн усаар амаа угаах ёстой.
-Сан-Францискод байшингийнхаа өмнө хивсээ гөвөхийг хориглоно.
-Нөхөр нь эхнэрээ зодож болно. Гэхдээ эхнэрийнхээ зөвшөөрлөөр.
-Нарийн бичгийн дарга босстойгоо нэг өрөөнд хоёулхнаа байж болохгүй.
-Усанд орж байхдаа жүрж идэж болохгүй.
-Эрвээхэй барьж авах гэж ээрч, хоргоосон хүнийг 500 ам.доллараар торгоно.
-Жолоочгүй машин цагт 60 милээс дээш хурдтай явж болохгүй.
-Хөршийнхөө цонхыг халхлах газар мод тарьж болохгүй. Гэхдээ хотын удирдлагаас тэр модыг сайхан, өнгө үзэмжтэй гэж үзвэл хуулийн дагуу зөвшөөрөл олгоно.
-Зул сарын баярын гэрлэн чимэглэлээ хоёрдугаар сар гартал зүүвэл 250 ам.доллараар торгоно.
-Сан-Франциско хотын нэрийг аливаа бараа бүтээгдэхүүний хаяг шошго дээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй.  /Энэ хуулийг баталснаар Сан-Францискогийн орлого жилд 300 сая ам.доллараар нэмэгджээ/
-Эмэгтэйчүүд гэрийнхээ хувцастай машин барьж болохгүй.

КОЛОРАДО

-Машины худалдаачид ням гарагт машинаа бусдад үзүүлж болохгүй.
-Ням гариг, сонгуулийн өдөр, баяр ёслолын өдрөөс бусад үед биедээ гар буу авч явж болно.
-Хөршдөө тоос сорогчоо түр хэрэглүүлж болохгүй.
-Ням гарагт хар машин унаж болохгүй.
-Эмэгтэй хүнийг унтаж байхад нь үнсэхийг хориглоно.
-Оройн 19 цагаас хойш эмэгтэйчүүд улаан өнгийн даашинз өмсч болохгүй.

КОННЕКТИКУТ

-Машиндаа юм идэхийг хориглоно.
-Нар жаргасан хойно арагшаа ухарч явж болохгүй.
-Зул сарын баярын үеэр зөвхөн цагаан өнгийн гэрлэн чимэглэл зүүж болно.
-Хартфорд хотод зам гарахдаа гар дээрээ явж болохгүй.
-Ням гарагт эхнэрээ үнсч болохгүй.
-Гоо сайханчид үйлчлүүлэгчийнхээ хажууд амандаа бувтнах, дуулах зэргийг хориглоно.
-Нохойгоо сургаж болохгүй.

ВАШИНГТОН:

-Цаг агаарын хуурамч мэдээлэл тараавал гэмт хэрэгт тооцно.
-Бага насны хөвгүүд чулуу шидэхийг хориглоно.
-Усны хувцастай олон нийтийн газар дуулахыг хориглоно.
-Хувийн байшингүй хүмүүс гэрийнхээ гадна угаасан хувцсаа дэлгэж хатаахыг хориглоно.
-300 метрээс хол газар алхах юм уу гүйх гэж байгаа хүн заавал малгай өмсөх ёстой.
-Эхнэрийнхээ хөхийг үнсч болохгүй.
-Үсийг нь сэнсдэж хатааж байхад унтвал үсчин, үйлчлүүлэгч хоёрыг хоёуланг нь торгоно.

0 Сэтгэгдэл
ЯДАРГААТАЙ ХУУЛЬ БАС БАЙНА АА...
Хамгийн их уншсан