Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН АНАГААХ УХААНЫ СУУТ НЭЭЛТҮҮД


Хүн төрөх нь үнэн, өвдөж зовох нь үнэн, зовлонгоос ангижрах зам байгаа нь үнэн гэдэг. Энэ бол орчин үеийн анагаах ухаантай хамгийн холбоотой үгс юм. Анагаах ухааны хөгжлийн ачаар төрөх үеийн эх ба хүүхдийн эндэгдлээс сэргийлэх, эндэгдлийг багасгах бодит нөлөөтэй олон аргачлал бий болсон. Нэгэн цагт эдгэрэшгүй гэгдэж байсан өвчин эмгэгийг эмчилдэг болсон. Хүний насжилт зуун жилийн өмнөхөөс хавьгүй уртассан гээд тоочоод байвал анагаах ухааны нээлтүүд хүн төрөлхтний өнөөгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Харин бид заримдаа энэ бүхнийг нэгэн цагт эмч, эрдэмтэд уйгагүй судалгаа хийн нээж байсан гэдгийг мартчихаад анхнаасаа л тийм байсан мэтээр хүлээж авдаг болчихдог. Тэгээд эрдэм шинжилгээний судалгаа гэж ер нь ямар хэрэгтэй юм бэ? Байгаагаа л илүү хөгжүүлэх нь хий юм эрэлхийлж дэмий мөнгө, цаг үрэхээс илүү ашигтай юм бишүү мэт яриа гаргадаг. Тиймээс та бидний өнөөдрийн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн зарим нээлтүүдийг эргэн сануулъя.

1906 онд Фредерик Хопкинс нь хамгийн анх витамин буюу амин дэм нэртэй онцгой бодис байдаг, эдгээр бодисын дутагдал нь цынга зэрэг хүнд өвчний шалтгаан байж болох тухай таамаг дэвшүүлсэн. Өнөө цагт бидний амьдралыг витамингүйгээр төсөөлөх аргагүй. Амин дэмийг нярай хүүхдээс эхлээд жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, өндөр настнууд, тамирчид гээд бүгд л хэрэглэж байна.

0 Сэтгэгдэл
yag tiim
Сүржин нэртэй даржин агуулга
Хамгийн их уншсан