Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
УДАХГҮЙ ХЭРЭГЖИХ МЕГА ТӨСЛҮҮД

Нэгэн үе бид “хамгийн”, “лут”, “мундаг” гэж хэлэхдээ “супер” гэдэг өмнөтгөл залгадаг байлаа. Юм болгон дээр “супер” гэдэг байсан. Супер маркет, супер төсөл, супер барилга гээд л. Гэвч шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт өчигдөр супер байсан зүйл өнөөдөр супер энгийнээс энгийн зүйл болон хувирлаа. Үүний нэг жишээ бол уран барилга, архитектур юм. Нэгэн цагт Нью-Йоркт Эмпайр Стрит Билдинг, Москвад “Останкино” цамхаг, Улаанбаатарт зурагтын дамжуулагч антенн хамгийн том, хамгийн супер барилга байсан. Харин өнөөдөр эд нэгэнт хуучны түүхийн үнэт дурсгал гэсэн ангилалд багтахаар шатандаа явж байна. Иймд орчин үед хамгийн шинэлэг, хамгийн супер технологи ашигласан төслүүдийг мега төслүүд гэх болсон.


“DNA Towers”

Иймдээ ч орчин үеийн барилгын мега төслүүд зүгээр ч нэг шил, бетон, ган төмрөөс бүрдсэн бүтэц төдий зүйл байхаа больсон. Учир нь энэ бүхний дээр оюун ухаан буюу интеллект гэгч зүйл түрэн орж ирж байгаа билээ. Тиймдээ ч архитектур гэж байсан зүйлийг кибертектур гэх болжээ. Кибертектур гэдэг нь оюун ухаант болон мултимедиа систем, хэрэглэгчийн тухайн үеийн сонирхлын оролцоо буюу интерактив систем, экологид нийцэтэй, архитектурын футурист шийдэл, хамгийн сүүлийн үеийн инженерийн шийдэл гэсэн олон зүйлийг багтаадаг. Ингэснээр оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх нөлөөтэй технологийн инновац дээр суурилсан ухаалаг орон зайг үүсгэх гэсэн үндсэн зорилгодоо хүрэх боломжтой болж байгаа билээ.

Ийм кибертектурын хамгийн тод жишээ бол Абу-Даби дахь Рим арал дээр босгохоор төлөвлөгдөн боловсруулагдсан “DNA Towers” нэртэй хоёр ихэр барилгын төсөл юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын ирээдүйн хамгийн бодит бэлэг тэмдэг хэлбэрээр төлөвлөгдсөн энэ байгууламж нь дотроо оффисын өрөө, худалдааны танхим гээд бүх зүйлсийг багтаасан асар том барилга болно. Барилгын хамгийн том онцлог гэвэл хүний ДНХ-ийн хэлбэрийг дуурайлган хийсэн байдал. Хүний гэлтгүй ер нь ДНХ гэдэг бол дэлхий дээрх бүх л органик хэлбэрийн амьдралыг оршин тогтнох, цаашид хувиран өөрчлөгдөхөд зайлшгүй шаардлагатай зүйл, тулгын чулуу. Тиймдээ ч ийм хэлбэртэй барилга гэдэг дотроо асар их бэлгэдлийг агуулж байгаа юм. ДНХ-ийн хоёр баганын холбосон дээд талыг нум дотор эргэлддэг зоогийн газар, усан оргилууртай. “DNA Towers”-ын хоёр талын суурины орчимд дэлхийн хамгийн том усан бассейн байрлах болно. Энд мөн оршин суугчдад зориулсан номын сан, спорт клуб, амралтын өдөр, анагаахын төв, хүүхдэд зориулсан тоглоомын төвүүд байрлана. “DNA Towers”-ын орон сууцнууд нь нэгээс гурав хүртэлх унтлагын өрөөтэй, мөн асар том тагттай байх ажээ.

Иймдээ ч удахгүй хэрэгжих энэ барилга нь дэлхийн хамгийн том биш юм гэхэд хамгийн өвөрмөц бөгөөд хамгийн өндөр технологижсон барилгуудын нэг болох нь гарцаагүй. Удахгүй хэрэгжиж эхлэх энэ мега төсөл бол мөнгөө багтааж ядсан хүмүүсийн зүгээр ч нэг зугаа төдий биш. Харин улс орныхоо ирээдүйд хийж байгаа маш том үлгэр дуурайлал болсон хөрөнгө оруулалт билээ.


“Wadala Towers”

Удахгүй хэрэгжиж эхлэх бас нэгэн мега төсөл бол “Wadala Tower” юм. Километрийн өндөртэй “Wadala Tower”-ыг ойрын жилүүдэд Энэтхэгийн хамгийн зүрхэнд, Мумбай хотноо байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү үнэхээр дэндүү барилгыг сүндэрлүүлэх ажил жинхэнэ мега төсөл болох нь гарцаагүй. Энэ барилга нь тал бүр тийш буюу 360 хэмээр орчин тойрноо харах боломжтой орон сууц, зочид буудал, оффисын, худалдааны танхимуудаар дамжуулан хүмүүст төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх. Харахад итгэмээргүй ч гэлээ хамгийн сүүлийн үеийн компьютер, программ хангамж ашиглан тооцож гаргасан гадаад байдал нь энэхүү барилгыг Энэтхэгтээ төдийгүй дэлхийд хамгийн шилдэг бөгөөд цорын ганц болгох зориулалттай ажээ.

Байшинг эрчлэн эргэсэн аварга могойн дүрстэй адилтгаж болно. Давхар хоорондын хаалт хавтан болгон нь таван хэмээр эргэсэн болохоор тасралтгүй эргэж байгаа могойн төрхийг санагдуулна. Ингэхдээ хаалтыг эрчилсэн хавтангууд нь том бөгөөд зай ихтэй террас үүсгэдэг болохоор эдгээр террасыг хүмүүс хоорондоо чөлөөтэй ярилцан, цагийг тухтай өнгөрөөж болох цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа. Мумбаи хот шиг олон сая хүн оршин суудаг хотуудын экологийн асуудал улам бүр хурцаар тавигдах болсон орчин үед энэ байшин нь экологид хамгийн ээлтэй барилгуудын нэг болно гэж бүтээгчид нь амлаж байна. Террас дээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, салхины цахилгаан үүсгүүр, байшин доторх хиймэл хүрхрээ зэрэг нь эрчим хүч хэмнэхээс гадна байшингийн оршин суугчид, оффист ажиллаж байгаа хүмүүсийн амьдралын тохь тухыг хамгийн дээд зэргээр хангана. Мушгиралдан эрчилсэн террас дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүд нь асар том хотоос дэлхийн агаар мандалд цацагдаж байдаг нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахад бодит нөлөө үзүүлнэ. Таван давхар тутамд салхины эрчээр ажилладаг цахилгаан үүсгүүртэй болохоор нөхөн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалт нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна.

Нэг километр байшингийн хамгийн дээр барйлах өндөр хэлбэртэй онцгой байгууламжийг зочид буудал, зоогийн газар, хурлын танхим гээд ямар ч зорилгоор ашиглаж болно.
Энэ мэтээр шинжлэх ухаан, техник, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан бүтээсэн олон гайхалтай барилга, байгууламж ашиглалтанд орж, та бид гадаад дотоодод айлчлахдаа нүдээ хужирлах олон зүйлтэй болсоор байх нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан