Цахим ертөнц цаг мөч тутамд хүрээгээ тэлж буй энэ үед хэн нэгний тааж олохооргүй нууц үг бодож олж, өөрийн хувийн мэдээлэл болон нэвтрэх эрхээ хадгална гэдэг тийм ч амаргүй. Хүмүүс нууц үгээ зохиохдоо ихэвчлэн хэн ч мэдэж чадахгүй гэж боддог. Гэвч ингэж боддог хүн хэтэрхий олон байдаг бололтой. Маш түгээмэл нууц үгсийн жагсаалт хүртэл гарчээ. Хакеруудын нэрлэснээр бараг алхам тутамд тохиолддог хамгийн түгээмэл, бөгөөд хамгийн тэнэг нууц үг бол “password” буюу цнууц үгц бас “123456” гэсэн тооны цуглуулга байдаг гэнэ. Ердөө л 1-10 хүртэлх цифрийн хамгийн эхний зургаан үсгийг оруулсан энэ нууц үг бол маш залхуу хүмүүсийн сонгодог пассворд гэдэг нь ойлгомжтой. Энэ мэтчилэн хакеруудын тодруулснаар 2012 оны хамгийн тэнэг 25 нууц үгийг сонирхуулж байна. Хэрэв таны нууц үгс дотор эдний аль нэг нь багтаж байгаа бол хакеруудын довтолгоонд өртөхгүйн тулд даруйхан солихыг зөвлөе.
1. Нууц үг
2. 123456
3. 12345678
4. abc123
5. Qwerty
6. Monkey буюу сармагчин
7. Letmein буюу намайг оруул
8. Dragon буюу луу
9. 111111
10. Baseball
11. Iloveyou буюу би чамд хайртай
12. Trustno1 –итгэл номер1
13. 1234567
14. Sunshine
15. Master
16. 123123
17. Welcome-тавтай морил
18. Shadow – сүүдэр
19. Ashley -эшли
20. Football-хөлбөмбөг
21. Jesus-Есүс
22. Michael-Майкл
23. Ninja-нинжа
24. Mustang-мустанг
25. Password1-нууц үг 1