Холливудын жүжигчин Бен Аффлекийн найруулсан “Арго” хэмээх шинэхэн кино дэлгэцэнд гарснаасаа хойш гурван долоо хоногийн дараа кино жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Амжилт муутайхан эхэлсэн учраас ашиг бараг олохгүй байх хэмээн үзэж байсан “Арго” ийнхүү хоёр долоо хоногийн дараа “box office”-т тэргүүлсэн нь уран бүтээлчдээ маш их баярлуулжээ. Холливудын киноны түүхэнд ингэж гурав дахь долоо хоногоосоо амжилт олсон кино өмнө нь ердөө ганцхан байжээ. Одоогоор “Арго” 40 гаруй сая фунт стерлингийн орлого олоод байна. Бен Аффлек найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон энэ кинонд 1979 оны АНУ-ын зургаан дипломатчийг Иранд барьцаалсан хэргийн талаар дэлгэрэнгүй үзүүлсэн аж.
Энэ киноны араас Том Хэнкс, Холле Берри зэрэг оддын тоглосон 60 сая фунтын өртөгтэй “Cloud Atlas” кино орж байна. Асар өндөр өртгөөр бүтсэн энэ кино нэг долоо хоногт ертөө долоон сая фунтын орлого олж, “Warner Bros” кино компани үндсэндээ ямар ч ашиг олж чадахааргүй болжээ.