Жүжигчин Линдсей Лохан Холливудын домогт жүжигчин Элизабет Тэйлорын дүрийг бүтээж байгаа билээ. Байнга л хэл аманд орооцолдож, цагдаа шүүх болж явдаг жүжигчин бүсгүйг энэ дүрд тоглосонд олон нийт таагүй хандаж байгаа ч Линдсей "Liz & Dick"кинонд Лиз Тэйлорын дүрийг амилууллаа. Чадварлаг нүүр будалтын ачаар Линдсей Лохан өөрөөсөө 40 гаруй насаар ахимаг байх үеийнх нь дүрээс ч ялгарахааргүй адилхан харагдаж байгааг зураг авалтын үеэр авсан зураг харуулж байгаа юм.
Элизабет Тэйлор болон түүний агуу хайр дурлал гэгддэг Ричард Бартон хоёрын дурлалын түүх, ээдрээт амьдралынх нь тухай өгүүлэх энэ кинонд жүжигчин Грант Боулер алдарт жүжигчин Ричард Бартоны дүрийг бүтээжээ.
Клеопатрагийн дүрийг бүтээснээрээ дэлхийн кино ертөнцийн түүхэнд үлдсэн Элизабет Тэйлор 2011 онд таалал төгссөн юм.