НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Ганнам Стайл” дуугаараа дэлхий даяар алдаршаад байгаа рэппер PSY-д “атаархах” болжээ. Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноор дэлхийд хамгийн алдартай Солонгос хүн гэгдэж байсан бол сүүлийн үед PSY “Gangnam Style” дуугаараа түүний рейтингийг нам цохих боллоо хэмээн тэрээр хошигнон ярьжээ. Өөрсдийнх нь хошигнон хэлснээр Солонгосын I, II алдартай хүмүүс болох Бан Ги Мүн, PSY нар өчигдөр НҮБ-ын төв байранд уулзсан юм. Энэ үеэр Бан Ги Мүн “Надад бяцхан атаархал төрж байна. Хоёр өдрийн өмнө нэг хүн надад “Та бол хамгийн алдартай Солонгос хүн” гэж хэлж байсан бол одоо PSY миний байрыг эзэлчихлээ. Гэхдээ надад харамсах зүйл алга” хэмээн сэтгүүлчдийг хөгжөөжээ. Тэд ингэж хамтдаа хөгжилдөөд зогсохгүй “Gangnam Style”-ийн зарим бүжгийн хөдөлгөөнийг хийж үзүүлжээ.