Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Onyx”-ын халзан толгойтнууд

Өнөөдөр Буянт -Ухаа дахь спорт цогцолборт хип хопын томоохон шоу болох гэж буйг хүүхэд залуус сайн мэдэж байгаа биз ээ. Америкийн алдартай хип хоп хамтлаг “Onyx” Монголын рэппер Gee болон “Click Click Boom” хамтлагтай хамтран тоглолт хийх гэж байгаа билээ. Манай хип хоп сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй энэхүү тоглолтын гол эзэн “Onyx”-ын түүхээс сонирхуулъя.
Onyx бол 1990-ээд оны үед хип хоп сонирхогчдыг байлдан дагуулж байсан, Нью-Йоркийн Куйнс дүүргийн Саут Ямайкагаас гаралтай Америкийн зүүн эргийн хамтлаг.  
Хамтлаг таван гишүүнтэй байснаас одоо Стики Фингаз, Фредро Старр, Соний Сиза уран бүтээлээ хийж, экс гишүүн Биг Ди Эс, Жэй Эм Жи нар хорвоог орхижээ.  
1989 онд байгуулагдсан Onyx хамтлагийн анхны сингл “Ah, and we do it like this” нэртэйгээр 1990 онд гарсан нь сүүлийн үеийн уран бүтээлээс нь арай өөр стильтэй буюу  жазз өнгө аяс агуулсан байв.  Тийм болоод ч тэр үү, анхны сингл нь нэг л амжилтад хүрэхгүй байсаар хамтлаг ч анхны бүрэлдэхүүнээ бага зэрэг өөрчилж Стики Фингаз тэдэнтэй нэгдсэний дараа 1992 онд “Throw Ya Gunz” хэмээх хит болсон синглээ гаргажээ.

Энэ сингл амжилтад хүрсний дараа хамтлаг альбомоо гаргана хэмээн сонсогчдодоо амласны дагуу 1993 онд “Bacdafucup” цомгоор хип хопын ертөнцөд бэлэг барьсан юм. Энэ цомогт “Slam”, “Throw Ya Gunz”, “Shifftee“ зэрэг хит дуунууд багтаж байсан учир хип хоп жагсаалтуудыг ядах юмгүй тэргүүлж эхэлсэн юм.”Slam” дангаараа тухайн жилийнхээ хамгийн шилдэг таван синглийн нэг болж, цомог нь хоёр сая хувь борлогджээ. Үүгээр ч зогсохгүй “Soul Train”-ийн шилдэг рэп альбомын шагнал авч байсан тэр үе бол “Onyx”-ын алтан үе байлаа. Тэр бол 1993 он бөгөөд “Onyx” тэр үеийн тухай “Халзан толгойтнуудыг юу ч зогсоож чадахааргүй байсан” гэж ярьдаг. Хип хопын хүнд урсгалаар уран бүтээл хийж байсан  “Onyx”-ын рэпперүүд өөрсдөө ч хүнд гарууд байсан бөгөөд Стики Фингаз гэхэд онгоцонд буу авч ороод цагдаад баригдаж байсан удаатай.  Амжилтад хүрсэн цомгоос нь хойш тэдний тухай энэ мэтийн элдэв янзын мэдээлэл сонсогдохоос биш, уран бүтээл гарахгүй хоёр жил өнгөрсөн юм. Биг Ди Эс шоронд орсон, эсвэл хамтлагаасаа хөөгдсөн эсэх нь мэдэгдэхгүй алга болж,  “Onyx” нэг хэсэг уран бүтээлээ завсарлаж, фэнүүд нь ч шинэ цомгийг нь хүлээсээр 1995 онтой золгожээ.
Ингээд 1995 онд “Onyx” хип хопын ертөнцдөө “All we got is us” цомгоороо эргэн ирж буйгаа зарласан юм. Энэ цомогт нь радиогоор явуулж болохоор дуу, MTV-гээр үзүүлж болохуйц клип ганц ч байгаагүй боловч жинхэнэ фэнүүд болон хип сонирхогчид тэдний цомгийг хагас сая хувиар худалдан авчээ. Үүнийг ямар ч хамтлагийн хувьд өмнөх амжилтаасаа ухарсан хэрэг гэж хүмүүс харж байсан бол “Onyx” үүнийг underground хамтлагийн хувьд алтан амжилт гэж үзэж байсан юм. Гэвч энэ цомгийн дараа тэд дахиад л нэг хэсэг чимээгүй болсон юм. Фэнүүд нь хүлээсээр л. Хэдийгээр хамтлагийн гишүүд уран бүтээлээ хийгээгүй ч кино ертөнцөд хүч сорьж, Фредро, Стики Фингаз нар “Clockers”,  “Dead Presidents”, “Strapped” зэрэг кинонд тогложээ.  
Ингээд гурван жилийн дараа “Onyx” гурав дахь альбом “Shut ‘Em Down” –аар фэнүүддээ барьжээ. Тухайн үед Puff Daddy, Camron, Mase, Jay Z гээд хип хопын шинэ үеийн одод аль хэдийнэ гарч ирж, радио хитүүд тэднээр амьсгалж байсан ч  “Onyx”-ын шинэ цомог өмнөх хоёр альбом шигээ амжилтад хүрч чадсан юм. 

Гэвч энэ цомгийн дараа тэд бас л уран бүтээлээ түр завсарлаж, хамтлагийн гишүүн Фредро Старр 50 cent-тэй муудалцсан гэдгээс өөр мэдээлэл дуулдахаа больсон. Харин энэ оны наймдугаар сард тэд  "Cold Case Files: Vol 2" хэмээх шинэ альбом гаргаж, зөвхөн OnyxDomain.com хэмээх сайтаар дамжуулан худалдаалж байна.

Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан