“Киви” хамтлагийн дуучин Ука өөрийн дотны найз, дизайнер Г.Золцэцэг буюу Катятай хамтран нүүр будалт, үс засалт, гоо сайхны "UK" хэмээх нэртэй “FASHION HOUSE” нээжээ. Тэд ажлаа аль хэдийнэ эхэлж, хамтлагийнхаа "Хайраа үлдээлээ" болон тун удахгүй телевизүүдээр цацагдаж эхлэх дуучин Б.Мишээлийн "Гараас минь атга" дууны клипний стиль загварыг тодорхойлов. Анхны ажлаа тун амжилттай, эрч хүчээр дүүрэн эхлээд байгаа шаргал үст бүсгүйчүүд цаашид оддын стиль имижийг тодорхойлж, нөхөрсөг зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа гэсэн. Укагийн хувьд урлагаас гадна цоо шинэ ажил эхлүүлж байгаа нь тун сонирхолтой байгаа аж. Тиймдээ ч энэ чиглэлийн ажлаа урлагтай хослуулж, клипний болон фото зураг авалт дээр ажиллах хэмжээний баг бүрэлдэхүүн, агентлагтай болох мөрөөдөлтэй байгааа юм.