Австрийн жүжигчин Кристоф Вальц “Рейкьявик” нэртэй улс төрийн сэдэвт кинонд зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачёвын дүрд тоглохоор батлагдсан бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы дүрд Америкийн жүжигчин Майкл Дуглас тоглохоор болжээ. Кристоф Вальц Квентин Тарантиногийн “Нэр алдаргүй амьтан” киноны нацист хурандаагийн дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм. Британий телевиз радиогийн BBC агентлагийн мэдээлснээр бол киноны гол үйл явдал ЗХУ болон АНУ-ын хоёр удирдагчийн Исландад хийсэн 1986 оны уулзалтаар хоёр системийн хоорондох хүйтэн дайныг төгсгөх тухай яриа хэлэлцээ байх аж. Киноны зургийг ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ гэжээ.
Энэ киноны найруулагчаар ажиллах, “Дөрвөн хурим, нэг оршуулга”, Харри Поттерын дөрвөн ангийг хийж нэрд гарсан найруулагч Майк Ньюэлл ярихдаа “Рейган Горбачёв хоёр амьдарч байсан цаг үеийнхээ хамгийн нэр бүхий улстөрч байсан” хэмээн хэлжээ.