Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
iPhone5 зохиогчийн эрх зөрчиж “Apple” төлбөрт унав

Патентын маргаан үүсгэдгээрээ алдартай Apple компани өөрөө зохиогчийн эрх зөрчсөнийхөө төлөө төлбөрт уначихаад байна. Тус компани сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох iPhone5 болон iPad-ыхаа цагны загвар дизайныг Швейцарийн төмөр замын газрын алдартай цагнаас хуулбарласан юм. Швейцарийн төмөр замын зогсоол бүрт 1944 оноос хойш ашиглаж буй секундын зүүн нь улаан, бүх цагийн тоог ижилхэн нэг зураасаар тэмдэглэсэн энэ цагны загвар дизайныг Apple компани ашиглахдаа зохиогчийн эрхийн зөвшөөрөл аваагүй байна. Тиймээс тус цагны зохиогчийн эрхийн патентыг эзэмшдэг Швейцарийн төмөр замын оператор SBB компани Apple-д шаардлага тавьж, тохиролцоонд хүрчээ. Одоогоор Apple хэдий хэмжээний мөнгө төлөх болсон нь тодорхойгүй ч, цаашид цагны загвар дизайныг ашиглахын тулд лицензийн төлбөр төлөхөөр болжээ.

                                Эх хувилбар                                Iphone хуулбар

Энэхүү алдартай цагны загварыг Швейцарийн инженер Ханс Хилфикер гаргасан бөгөөд төмөр замын зогсоол яаран сандран ирж буй хүмүүс холоос харахад амар байхыг бодолцон ийм загвар бүтээсэн гэдэг. Лондоны Дизайн музей болон Нью-Йоркийн Орчин үеийн урлагий музей хоёулаа XX зууны хамгийн алдартай загварын нэгээр Хилфикерийн энэхүү цагийг зүй ёсоор нэрлэдэг юм.
Дэлхийд алдартай энэ загварыг зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу олон цаганд ашигласан байдаг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Shunaltai tumur zam
Хамгийн их уншсан