Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Германчууд телевизийн нэвтрүүлэгт нохой оролцуулахыг зөвшөөрөхгүй

Германы амьтан хамгаалагчид үүнээс хойш телевизийн нэвтрүүлэгт нохой оролцуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Тэд үүнийгээ аравдугаар сарын 6-нд телевизийн ZDF сувгаар гарсан  “Маргалдацгаая” шоу нэвтрүүлгийн үеэр эзэдтэйгээ ирж нэвтрүүлэгт оролцож байсан нохдоос нэгэн пудель сандал дээрээс харайхдаа толгойгоо юманд цохиж үхсэний дараа мэдэгдсэн байна. Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн “хэтэрхий хурц гэрэл, их дуу чимээ нь амьтанд таагүй нөлөө үзүүлж байна. Иймд телевизийн нэвтрүүлэгт үүнээс хойш нохой оруулахгүй” гэсэн байна.
Харин телевизийнхэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө нохойн эздэд бид урьдчилан анхааруулсан гэжээ.
Уг нь 22 нохой оролцсон энэ нэвтрүүлгийг 13 сая хүн үзэж сонирхжээ. Нохойд тохиосон азгүй явдал эфирт арай гараагүй байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан