Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн хамгийн орлоготой наадам

Октоберфест бол аравдугаар сарын ардын хамгийн супер наадам нэрээр алдартай. Өнгөрсөн сарын дундаас эхлээд арав гаруй хоног үргэлжилдэг Октоберфест наадмын төгсгөл нь өнөөдөр. Зөвхөн энэ наадмыг үзэх гэж зургаан сая хүн Германд ирдэг. Нэг хүн хамгийн багадаа нэг литр шар айраг ууна гэж бодохоор энэ наадмын хэдэн өдрөөр уудаг шар айрагны хэмжээг төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ хүмүүс хэр баргийн наадамд ингэтлээ цуглараад байхгүй. 16 хоног үргэлжилдэг энэ баярт шар айраг үйлдвэрлэгч болгон оролцож өөрийн бүтээгдэхүүнээ зарж, өөрийгөө хүмүүст таниулах гэж хүсэхээс өөр аргагүй.
Зөвхөн Мюнхен хотын захиргаа хэн оролцох, хэн оролцохгүй вэ гэдгийг шийддэг. Тэгвэл энэ наадам Герман улсын төсөвт хэдий хэмжээний мөнгө оруулж, хэдэн хүнийг ажлын байртай болгодгийг төсөөлөхөд ч бэрх.
Шаардлага нь маш хатуу. Шар айрагны алкоголь буюу спиртийн найруулга 5,8-6,3 хувь бол энэ их наадамд оролцон бүтээгдэхүүнээ борлуулж од болно. Энэ наадам зүгээр ч нэг бий болсонгүй.
1810 оны аравдугаар сарын 12-нд хунтайж Людвиг ба Тереза гүнжийн хуримыг тохиолдуулан анх зохиосон энэ баяр яваандаа ийм өргөн хүрээг хамардаг болон хувирчээ. Улс хоорондын харилцаа идэвхжсэний хүчинд улс дамнасан, дэлхийд цуутай болсон байдаг. Зөвхөн энэ баярыг үзэж, оролцож шар айраг уухсан гэсэн хүн хэдэн саяар тоологдоно. Цөөхөн хоногийн дотор улсын төсөвт асар их мөнгө оруулдаг болохоор энэ баяр улсын хэмжээний ач холбогдолтой болж хувирсан. Тэнгэр өөд их буугаар арванхоёр удаа буудан эхний торхыг Мюнхен хотын мэр “Нээлээ” буюу «O’zapft is!» гэж уулга алдан бөглөөг нь сэт цохисноор энэ наадам эхэлдэг. Хэдэн удаа цохиж байж торх нээснээр нь тухайн жилийн наадам ямар болохыг харуулна гэж итгэдэг. Энэ үзлээр бол 2006 онд 19 удаа цохиж шар айрагтай торхны бөглөөг онгойлгосон нь өвөрмөц дээд амжилт болсон байдаг. Зохион байгуулалт маш сайн байсан болохоор орон нутгийн шинжтэй жижигхэн энэ наадамд зориулан 1960 он гэхэд гадаадын жуулчдыг хүргэж өгдөг тусгай тээврийн хэрэгсэл гаргаж өгөхөөс өөр аргагүй болсон байдаг.

Шар айрагны баяр олон мянган хүн багтаах чадвартай асар майхнаараа алдартай. Нэг асарт 10 мянган хүн багтдаг. Хамгийн сонирхолтой нь энэ асрыг жилээс жилд нэг л компани нээдэг. Наадмын хуулийн дагуу зөвхөн Мюнхен хотыг тойрсон үйлдвэрт исгэсэн шар айраг л энэ үеэр зарна. Шар айрагны цэвэр байдлын тухай 1487 оны хуулийг дагасан, энэ хуулинд нийцсэн бүтээгдэхүүнийг л сонгож авдаг.
Дэлхийн өнцөг болон бүрээс сонирхон ирсэн хүмүүс 2695 асарт сууна, багтаагүй нь гадаа талбайд 700 суудлын нэгийг олохоос өөр аргагүй. Хамгийн том асарт нь 6518 суудал, 4000 зогсоо ширээ байдаг. Суудал дүүргэх тэр хүмүүс загасны махаар хийсэн хачир идэж болно. Уламжлалын дагуу хоёр дахь даваа гараг болгонд ижил хүйстнээ сонирхогчид цугларна.
Энэ хоёр долоо хоногийн хугацаанд хэлсэнчлэн зургаан сая хүн 7000 га газарт сууж, 550000 литр шар айраг ууж, 70000 ширхэг тахианы мах, 5500 гахай иддэг байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан