Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“ҮНДЭСНИЙ НОМЫН САН” САН ХӨМРӨГӨӨ ЗУЗААТГАЛАА

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үгийн үнэ цэнэ өдий хүртэл алдагдаагүй, цаашдаа ч алдахгүй биз. Сүүлийн жилүүдэд цахим мэдээллийн хэрэгсэл олширч үүнд ном өөрийн байр сууриа алдаж байна гэж олон  хүн өгүүлдэг ч  бид ном уншсан хэвээр л байна. Өөрийн мэдэхгүй зүйлийг номноос л мэдэж авдаг. Тиймдээ ч ном бүтээх ажлыг хүн бүр энэ насандаа хийх ёстой буянуудын нэг гэх нь ч бий. Ном бүтээн туурвидаг  хэвлэлийн үйлдвэр манай оронд үүсч хөгжөөд зуун жилийг ардаа үджээ. 1912 онд анхны хэвлэх үйлдвэр байгуулагдсан бол эдүгээ хорь гаруй үйлдвэр ажиллах болж. Техник технологийн хувьд ч хуучнаа бодвол илүү сайжирсан. Энэ ойн арга хэмжээний хүрээнд Монголын хэвлэлийн үйлдвэрийн холбооны гишүүн 23 хэвлэх үйлдвэр өөрсдийн хэвлэсэн хамгийн эрэлт ихтэй 4815 номыг Үндэсний төв номын санд хандивлалаа. Албан байгууллагууд баярын өдрөөрөө өөрсдөө баярлаад өнгөрдөг бол хэвлэх үйлдвэрийнхэн маань хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан