Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Like-ийг тэврэлтээр мэдрүүлэх Facebook хүрэм

“Facebook”-ийн хэрэглэгчдийн хамгийн дуртай үйлдэл болох “like”-ийг бодитоор мэдрүүлэх хүрмийг АНУ-ын нэгэн дизайнер зохион бүтээжээ. Тусгай мэдрэгч бүхий уг хүрмийг өмсч байгаа үед Facebook хуудсанд тань хэн нэгэн Like дарвал хүрэм доторх агаар халж тэлэн яг л тэвэрч байгаа мэт мэдрэмж төрүүлэх юм байна. “Like-A-Hug” буюу “Яг л тэврэлт шиг” хэмээх энэ мэдрэгчтэй хүрмийг Массачуссетсын Технологийн их сургуулийн оюутан Мелисса Чоу зохион бүтээжээ.
Өнөө үеийн залуусын харилцааны чухал хэрэгслийн нэг болсон Facebook-ийн “Like” товчинд бүх хүн дуртай ч түүнийг дарсан хүнийхээ таатай сэтгэгдлийг бодитоор мэдэрч чаддаггүй. Тэгвэл энэ хүрэм яг тэр халуун дулаан харилцаа,  хайр, нөхөрлөл, талархал, дэмжлэг гээд сайхан бүхнийг халуун тэврэлтээр мэдрүүлэх юм гэж зохион бүтээгч нь ярьжээ. Дашрамд сонирхуулахад, “Facebook” нийтийн хүртээл болсноос хойш уг сайтын хэрэглэгчид 1.13 триллион “like” дарж, 140,3 тэрбум холболтоор хүмүүс хоорондоо найз болж, 219 тэрбум зураг шэйрлэж, өдөр тутам 300 сая зураг татаж байгаа гэсэн тоо бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан