Квентин Тарантиногийн “Биллиг устга” киноны од Дэрил Ханна Америкийн Техас мужид болсон эсэргүүцлийн цуглааны үеэр цагдаагийнханд баривчлагдсан байна. Өнгөрсөн ням гарагт Д.Ханна хамтрагч нэг идэвхтнийхээ хамт Канадаас Техасын нэгэн завод руу татах нефть дамжуулах хоолой барихыг эсэргүүцэж үүнийгээ илэрхийлжээ. Харин цагдаагийнхан тэднийг бусдын өмчид хууль бусаар халдаж, барилгын талбайд нэвтэрсэн гэж үзэн баривчилсан байна.
Энэ бол түүний иргэний идэвхийнхээ төлөө баривчлагдаж байгаа анхны тохиолдол биш. Түүнийг 2011 онд Цагаан ордны дэргэд эсэргүүцлийн жагсаал хийсний төлөө төлөө бас баривчилж байсан юм. 51 настай Д.Ханна “Биллийг устга” кинонд Ума Турманы гол дайсны дүрд тоглож нэрд гарсан юм. “Биллийг устга-2” кинонд дүр бүтээснийхээ төлөө тэрээр шилдэг зодооны “MTV Movie Awards” шагнал ч хүртэж байсан юм.